Маргааш (дөрөвдүгээр сарын 6) жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Киргизстан улсын Бишкек хотноо зохион байгуулагдана.
Өнгөрсөн жил Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдах хуваарьтай байсан Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн ковидын улмаас цуцлагдсан ба энэ жил Киргизстан улсад зохион байгуулагдах болсон юм. Одоогийн байдлаар 30 орны 215 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа бөгөөд Узбекистан болон БНСУ хамгийн олон буюу эрэгтэй ес, эмэгтэй ес буюу нийт 18 тамирчин оролцуулахаар мэдүүлгээ өгөөд байна. Манай улсын тухайд МУГТ Д.Сумъяа, дэлхийн аварга С.Моллай тэргүүтэй эрэгтэй ес, эмэгтэй долоо буюу нийт 16 тамирчин оролцох урьдчилсан мэдүүлгээ өгөөд байна.
Манай тамирчдаас дэлхийн чансааны дагуу эрэгтэйчүүдийн -81кг жинг С.Моллай аварга, эмэгтэйчүүдийн -52кг жинг Л.Сосорбарам, эмэгтэйчүүдийн -57кг жинг МУГТ Д.Сумъяа нар тэргүүлэн барилдах бол бусад тамирчид маань ихэнх нь хэсэг тэргүүлэн барилдахаар байна.
Энэ удаагийн хамгийн сонирхолтой барилдаан эрэгтэйчүүдийн -81кг жинд болох болов уу хэмээн таамаглаж байна. Учир нь Иран улсаас тивийн аваргадаа оролцох мэдүүлгээ өгөөд байгаа ба Монгол улсын нэрийн өмнөөс барилдаж буй С.Моллай аварга Иран тамирчинтай тулах магадлал тун өндөр байгаа юм.
Манай хэн хэн мнглын цагаар барилдахыг хэлээд туслах хүн бна уу?
ymar suwgaar garah ym bol
ymar tv geer damjuulah we?
Моллай гаас өөр хүн манайхаас алга даа сугалаан дээр