Хоёр тэмцээн дараалан түрүүлсэн Ц.Цогтбаатар чансаагаа ахиуллаа

Сурталчилгаа
Хоёр тэмцээн дараалан түрүүлсэн Ц.Цогтбаатар чансаагаа ахиуллаа

Өнгөрөгч долоо хоногт явагдсан жүдо бөхийн Тбилисийн их дуулга тэмцээний эрэгтэйчүүдийн -73кг жинд урамтай сайхан барилдан түрүүлсэн залуучуудын дэлхийн аваргын хошой мөнгөн медальт ОУХМ Ц.Цогтбаатар чансаа ахин 4888 оноотойгоор дэлхийн чансааны дөрөвдүгээрт эрэмбэлэгдэх боллоо. 

 

Тэрээр он гарсаар гурван тэмцээнд оролцож хоёр тэмцээнд нь буюу Ташкентын их дуулга, Тбилисийн их дуулга тэмцээнд түрүүллээ. Хамгийн сүүлд зохион байгуулагдсан Тбилисийн их дуулга тэмцээнд 80 орны 441 тамирчин оролцсоноос манай улсын баг, тамирчид хос алт, хос хүрэл медаль, нэг шагналт байр эзэлсэн амжилтаар медалийн чанараар гуравдугаар байрт эрэмбэлэгдсэн юм. Манай сайт тэмцээн бүрийн дараа медаль хүртсэн тамирчдынхаа бүх барилдааны бичлэгийг түүвэрлэн хүргэдэг уламжлалтай билээ. Тбилисийн их дуулга тэмцээний эхний өдөр жингээ тэргүүлэн барилдахын сацуу бүх өрсөлдөгчөө цэвэр ялсан МУГТ М.Уранцэцэгийн барилдааны бичлэгүүдийг ЭНД дарж үзнэ үү. 

Харин өнөөдөр эрэгтэйчүүдийн -73кг жингийн D хэсгийг тэргүүлэн барилдахын сацуу өрсөлдөгч бүрээ илүүрхэн ялсан ОУХМ Ц.Цогтбаатарын урамтай сайхан барилдаануудыг түүвэрлэн толилуулж байна. 

Тэрээр эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Португалийн бөхийг даралтаар цэвэр яллаа.

Гуравдугаар тойрогт өсвөрийн дэлхийн аварга Италийн Е.Гиованниг торгуулиар цэвэр ялан хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй болсон.

Хэсгийн аваргын төлөө Гүржийн залуу бөхийг торгуулиар цэвэр ялж хагас шигшээд барилдахаар болсон юм.

Хагас шигшээд Парисын их дуулгын аварга Косовогийн Г.Акилтэй барилдан нэмэлт цагт ялж аваргын алтан медалийн төлөө барилдахаар боллоо.  

Алтан медалийн төлөөх барилдаанд энэ тэмцээний эрэгтэйчүүдийн -73кг жинг тэргүүлэн барилдсан Мастерсийн мөнгөн медальт Канадын М.Артурыг ялж алтан медаль хүртэхийн сацуу дэлхийн чансаагаа 1000 оноогоор ахиулсан юм. Хоёр бөхийн хувьд 2019 оны Абу Дабигийн их дуулга тэмцээнд нэг удаа учраа таарч байсан ба тус барилдаанд Ц.Цогтбаатар ялагдсан хариугаа авч чадлаа. 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. B.enhee

    Saihan baina manaihnii huvid aziin avarga olimp deer amjilt garah baih gej erooj bna

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0