Өнөөдөр жүдо бөхийн Тбилисийн их дуулга тэмцээн сүүлийн өдрөө хүнд жингийн барилдаануудаар үргэлжлэн явагдаж байна.
Өнөөдөр тэмцээний сүүлийн өдөр хуваарийн дагуу эрэгтэйчүүдийн -90, -100, +100кг, эмэгтэйчүүдийн -78, +78кг жингийн барилдаанууд явагдаж байгаа ба манай улсаас ОУХМ Г.Алтанбагана, ОУХМ Ө.Дүүрэнбаяр, ОУХМ Э.Гандиймаа нар барилдаж байна. Манай бөхчүүдийн оноолтын мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Манай бөхчүүдийн явцын мэдээлэл:
Эмэгтэйчүүдийн +78кг жин:
ОУХМ Э.Гандиймаа эхний тойрогт Казахстаны бөхөд ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.
Эрэгтэйчүүдийн +100кг жин:
ОУХМ Ө.Дүүрэнбаяр эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Узбекистаны бөхөд ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.
Эрэгтэйчүүдийн -90кг жин:
ОУХМ Г.Алтанбагана эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Лихтенштайн улсын бөхийг цэвэр яллаа. Улмаар хоёрдугаар тойрогт Унгарын бөхтэй барилдан нэмэлт цагт торгуулиар цэвэр ялснаар хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй боллоо.