Японы мэргэжлийн сумо бөхийн Хару башёгийн 13 дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.
13 өдрийн дараах байдлаар дээд зиндаанд Сэкеваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Комүсүби Такаяасү нар 10 даваа, гурван унаатайгаар башёг тэргүүлж байгаа бол тэдний араас есөн даваа, дөрвөн унаатай озеки цолтнууд тэргүүтэй таван бөх нэхэж байна.
Башёг тэргүүлэгчид /2021.03.26/
Өчигдөр дээд зиндаанд барилдсан буй монгол бөхчүүдийн даваа, унааны мэдээлэл.
- Маэгашира 13 Чиёошома Г.Мөнхсайхан (6-7) - Маэгашира 10 Рюуден (6-7)
- Маэгашира 9 Хошорюү С.Бямбасүрэн (8-5) - Маэгашира 7 Кагаяаки (5-8)
- Маэгашира 4 Кирибаяама Б.Лхагвасүрэн (5-8) - Маэгашира 7 Точиношин (6-7)
- Маэгашира 6 Ичиножо А.Ичинноров (7-6) - Маэгашира 2 Хокутофүжи (8-5)
- Маэгашира 6 Тамаваши Б.Мөнх-Оргил (5-8) - Комүсүби Митакеуми (6-7)
- Сэкеваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ (10-3) - Озеки Шодай (7-6)
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Озеки Шодай нар 13 дахь удаагаа учраа тааран барилдаж долоо дахь удаагаа Г.Ган-Эрдэнэ өрсөлдөгчөө өвдөг шороодууллаа.