Г.Хэрлэн өрсөлдөгч бүрээ цэвэр ялсаар хэсгийн аваргын төлөө барилдана

Сурталчилгаа
Г.Хэрлэн өрсөлдөгч бүрээ цэвэр ялсаар хэсгийн аваргын төлөө барилдана

Жүдо бөхийн Тбилисийн их дуулга тэмцээн ширүүн өрсөлдөөнтэй явагдаж байна.

 

Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаанууд явагдаж байгаа ба манай улсаас дэлхийн аваргын иж бүрэн медальт, Жи Мобайл, Хайбрид хаус, "Visa Team" багийн гишүүн МУГТ М.Уранцэцэг тэргүүтэй зургаан бөх таван жинд барилдаж байна. Манай бөхчүүдийн өнөөдрийн оноолтын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.  

Манай бөхчүүдийн явцын мэдээлэл:

Эмэгтэйчүүдийн -48кг жин:

Дэлхийн аваргын иж бүрэн медальт, Жи Мобайл, Хайбрид хаус, "Visa Team" багийн гишүүн МУГТ М.Уранцэцэг аварга жингээ тэргүүлж буй тул эхний тойрогт гоц мөргөн хоёрдугаар тойрогт Италийн бөхийг цэвэр ялж хэсгийн аваргын төлөө 2015 оны Бакугийн их дуулгын аварга Румыны У.Моникатай барилдана. Хоёр бөхийн хувьд өмнө нь хоёр удаа учраа тааран барилдахдаа хоёуланд нь Урнаа аварга давж байлаа. 

Эмэгтэйчүүдийн -52кг жин:

Манайхны өнөөдрийн салхийг хагалан эмэгтэйчүүдийн -52кг жинд ОУХМ Б.Хорлоодой эхний тойрогт өсвөрийн дэлхийн аварга Узбекистаны К.Диёоратай барилдан торгуулиар цэвэр яллаа. (Тус барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү) 

Тэрээр хоёрдугаар тойрогт Кунканы гран при тэмцээний аварга Мексикийн Л.Олвераг даралтаар цэвэр яллаа. Харин гуравдугаар тойрогт Гүржийн Л.Ш.Тетианатай барилдан ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа. 

Эмэгтэйчүүдийн -57кг жин

ОУХМ Л.Энхрийлэн эхний тойрогт Беларусийн бөхийг мөн торгуулиар цэвэр яллаа.  (Тус барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү) Харин хоёрдугаар тойрогт Румыны бөхөд ялагдан тэмцээнээ дуусгалаа. 

Эрэгтэйчүүдийн -60кг жин

ОУХМ Л.Өнөболд В хэсгийг тэргүүлэн барилдсан тул эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Гүржийн бөхөд ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа. 

Харин тус жингийн D хэсэгт барилдаж буй Э.Ариунболд эхний тойрогт гоц мөргөн хоёрдугаар тойрогт Иорданы бөхийг цэвэр ялж тун удахгүй Израилийн бөхтэй барилдана. 

Эрэгтэйчүүдийн -66кг жин

ОУХМ Г.Хэрлэн мастер В хэсгийг тэргүүлэн барилдаж байгаа ба эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Их Британийн бөхийг торгуулиар цэвэр яллаа. Манай бөх гуравдугаар тойрогт Гүржийн залуу бөхийг мөн торгуулиар цэвэр ялж тун удахгүй хэсгийн аваргын төлөө дэлхийн аваргын гурван удаагийн мөнгөн медальт ОХУ-ын М.Пулиаевтэй барилдана.  

 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Зочин

    Тэмцээнийг аль сувгаар дамжуулж байгаа вэ?

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0