Жүдо бөхийн Тбилисийн их дуулга тэмцээн хэдхэн хормын дараа эхлэх гэж байна.
80 орны 64 жүдоч өрсөлдөх энэ удаагийн тэмцээнд манай улсын оролцох тамирчдын мэдүүлэгт сугалааны өмнө өөрчлөлт орж эрэгтэй ес, эмэгтэй дөрөв буюу нийт 13 тамирчин оролцохоор болоод байна.
Өнөөдөр хуваарь ёсоор хөнгөн жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас дэлхийн аваргын иж бүрэн медальт, Жи Мобайл, Хайбрид хаус, "Visa Team" багийн гишүүн МУГТ М.Уранцэцэг тэргүүтэй зургаан бөх таван жинд барилдах юм.
Эмэгтэйчүүдийн -48кг жин:
Энэ жинд нийт 28 жүдоч барилдах ба МУГТ М.Уранцэцэг тэргүүлэн барилдах тул эхний тойрогт гоц мөргөөд байна. Тэрээр хоёрдугаар тойрогт Мауритас болон Италийн бөхчүүдийн ялсантай нь барилдана.
Эмэгтэйчүүдийн -52кг жин:
Энэ жинд ОУХМ Б.Хорлоодой зодоглох ба эхний тойрогт өсвөрийн дэлхийн аварга Узбекистаны К.Диёоратай барилдах оноолттой байна.
Эмэгтэйчүүдийн -57кг жин:
Энэ жинд олимпын мөнгөн медальт МУГТ Д.Сумъяа барилдахаар урьдчилсан мэдүүлгээ өгөөд байсан ч сугалааны өмнө нэрээ татаж ОУХМ Л.Энхрийлэн барилдах ба тэрээр эхний тойрогт Беларусийн бөхтэй барилдана.
Эрэгтэйчүүдийн -60кг жин:
Энэ жинд манай улсаас хоёр бөх барилдах ба ОУХМ Л.Өнөболд В хэсгийг тэргүүлэн барилдах тул эхний тойрог гоц мөргөж хоёрдугаар тойрогт Гүржийн бөхтэй барилдах бол D хэсэгт ОУМ Э.Ариунболд мөн эхний тойрог гоц мөргөж хоёрдугаар тойрогт Йорданы бөхтэй барилдана.
Эрэгтэйчүүдийн -66кг жин:
ОУХМ Г.Хэрлэн мастер В хэсгийг тэргүүлэн барилдах ба эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Их Британийн бөхтэй барилдана.
Тэмцээн өнөөдөр хуваарийн дагуу Улаанбаатарын цагаар 13:30 цагт эхлэх хуваарьтай байна.
Тамирчидаа амжилт хүсье сумьяа яагаад нэрээ татчихваа
Шууд үзэх боломж байна уу
цоглог бай баяр хүргье