М.Селби аварга К.Вилсоныг "бут ниргэлээ"

Сурталчилгаа
М.Селби аварга К.Вилсоныг "бут ниргэлээ"

Мэргэжлийн снукер биллиардын шилдэг найман тамирчин өрсөлддөг "2021 Tour Championship" тэмцээн Велсийн Селтик Манор Ресортод зохион байгуулагдаж байна. 

 

Одоогоор гурван тоглолт явагдаад байгаа ба Ронни О Сулливан, Н.Робертсон, М.Селби нарын дэлхийн аваргууд хагас шигшээд шалгараад байна. 

Тэмцээний эхний тоглолтод дэлхийн зургаан удаагийн аварга Ронни О Сулливан болон дэлхийн дөрвөн удаагийн аварга Жо Хиггинс нарын дунд өрнөсөн ба тус тоглолтыг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу. 

2010 оны дэлхийн аварга Н.Робертсон Жак Лисовскийг 10:5 харьцаагаар буулган авсан тоглолтыг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.  

Тэмцээний оноолт болон үр дүн

Урьд шөнө дэлхийн гурван удаагийн аварга Марк Селби дэлхийн чансааны зургаад эрэмбэлэгдэж буй Кайрен Вилсонг 10:3 харьцаагаар "бут ниргэж" хагас шигшээд шалгарлаа. Энэ нь хоёр тамирчны 17 дахь учраа байсан ба Марк Селби аварга өрсөлдөгчөө 14 дэх удаагаа илүүрхэн буулган авлаа. Тоглолтын дараа М.Селби аварга сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө: "Хэрэв би энэ формоо хадгалж чадвал дахин дэлхийн аварга болоход асуудал алга. Гэхдээ яг одоо бол энэ тэмцээний тоглолтуудад бүх анхаарлаа хандуулж байна" хэмээжээ. 

Хагас шигшээ тоглолтод Марк Селби аварга Нейл Робертсонтой тулах оноолттой байна. 

Өнөө шөнө (гуравдугаар сарын 25) дэлхийн чансааг тэргүүлэгч Ж.Трамп аварга бол Б.Хавкинс нар тоглож хагас шигшээд тоглох дөрвөн тамирчин бүгд тодрох юм.  

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0