Жүдо бөхийн Ташкентын их дуулга тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр уламжлал ёсоор хүнд жингийн барилдаануудаар үргэлжлэн явагдаж байна.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн -90, -100, +100, эмэгтэйчүүдийн -78, +78 кг жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас дэлхийн аваргын хүрэл медальт Л.Отгонбаатар тэргүүтэй таван бөх барилдасанаар одоогийн байдлаар дараах үр дүнг үзүүлээд байна.
Эмэгтэйчүүдийн +78 кг жин
Энэ жинд манай улсаас ОУХМ Э.Гандиймаа барилдсан ба эхний тойрогт тэмцээнийг зохион байгуулагч эзэн орны бөх И.Ринатад ялагдан тэмцээнээ дуусгалаа.
Эрэгтэйчүүдийн -90 кг жин
Жакарта 2018 азийн наамдын мөнгөн медальт ОУХМ Г.Алтанбагана эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Эстонын бөхөд ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.
Эрэгтэйчүүдийн +100 кг жин
Залуучуудын дэлхийн аварга бөгөөд насанд хүрэгчдийн дэлхийн хүрэл медальт ОУХМ Ө.Дүүрэнбаяр эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт ОХУ-ын бөхөд ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.
Эрэгтэйчүүдийн -100 кг жин
Энэ жинд манай улсаас дэлхийн аваргын хүрэл медальт ОУХМ Л.Отгонбаатар, залуу бөх Б.Гончигсүрэн нар барилдаж байгаа ба ОУХМ Л.Отгонбаатар В хэсгийг тэргүүлэн барилдах тул эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Азербайжаны бөхтэй барилдана.
Харин залуу мастер Б.Гончигсүрэнгийн хувьд С хэсэгт эхний тойрогтоо Болгарын бөхийг цэвэр ялж, улмаар хоёрдугаар тойрогт ОХУ-ын бөхийг мөн цэвэр яллаа.
Ямар суржин юм бэ дээ, 2л ялсан байхад ялсаар л гэж суржигнэх хэрэг байна уу, женкогийн бегс долоогчид заримдаа арай хэтруулээд байна бус уу
Bid zugeer l sonirhdog sportoo uzej setgeglee huvaaltsaj bna bogs ene ter dolooson enee teree geed iluu dutuu yum hutshaa bolildoo
Юм болгоныг улс төржүүлдэг эргүү дагзнууд сөнөтүгэй
Ялсаар байгааг тэгээд юү гэх юм! Атаархуу эргүү дагз, хүүк шигээ зайлаарай!
Бөхчүүддээ баяр хүргэе. Олимпийн наадам өмнө чинь хүлээж байна. Амжилт.
Монголчууд идэвхгүй гэж ёс мэт торгуулдаг.энэ лойдор хөдөлгөөн удаагийн төрх.өагш нар нь сургадаггүйн шинж
Хунд жинж сайн залуу гарч ирж бгаа юм бн