Жүдо бөхийн Ташкентын их дуулга тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр уламжлал ёсоор хүнд жингийн барилдаануудаар үргэлжлэн явагдаж байна.
Хоёр өдрийн дараах байдлаар Япон улсын баг тамирчид таван алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар тэмцээнд оролцож буй 71 орныг медалийн чанараар тэргүүлж байгаа бол Монгол улсын баг тамирчид хоёр алт, хоёр мөнгөн медаль, гурван шагналт байр эзэлсэн амжилтаар хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна.
Тэмцээний эхний өдөр гайхалтай барилдаануудыг хийж алтан медальт хүртсэн МУГТ М.Уранцэцэг аваргын бүх барилдааныг үзэхийг хүсвэл ЭНД, хоёр дахь өдөр мөн л ганган барилдаануудыг хийж түрүүлсэн ОУХМ Ц.Цогтбаатарын барилдаануудын бичлэгийг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн -90, -100, +100, эмэгтэйчүүдийн -78, +78 кг жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас дэлхийн аваргын хүрэл медальт Л.Отгонбаатар тэргүүтэй таван бөх барилдана.
Эмэгтэйчүүдийн +78 кг жин
Энэ жинд манай улсаас ОУХМ Э.Гандиймаа барилдах ба эхний тойрогт тэмцээнийг зохион байгуулагч эзэн орны бөхтэй учраа таарсан байна. Хоёр бөхийн ялсныг хоёрдугаар тойрогт залуучуудын дэлхийн аваргын мөнгөн медальт БНСУ-ын Ким Хаюун хүлээж байна.
Эрэгтэйчүүдийн -90 кг жин
Энэ жинд Жакарта 2018 азийн наамдын мөнгөн медальт ОУХМ Г.Алтанбагана эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Эстонийн бөхтэй барилдах оноолттой байна.
Эрэгтэйчүүдийн -100 кг жин
Энэ жинд манай улсаас дэлхийн аваргын хүрэл медальт ОУХМ Л.Отгонбаатар, залуу бөх Б.Гончигсүрэн нар барилдах ба ОУХМ Л.Отгонбаатар В хэсгийг тэргүүлэн барилдах тул эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Азербайжаны бөхтэй барилдана. Харин Б.Гончигсүрэнгийн хувьд С хэсэгт эхний тойрогтоо Болгарийн бөхтэй барилдана.
Эрэгтэйчүүдийн +100 кг жин
Тус жинд залуучуудын дэлхийн аварга бөгөөд насанд хүрэгчдийн дэлхийн хүрэл медальт ОУХМ Ө.Дүүрэнбаяр зодоглох ба тэрээр эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт ОХУ-ын бөхтэй барилдах оноолттой байна.
Манай сайт уламжлал ёсоор тэмцээний болоод манай бөхчүүдийн явцын мэдээллийг цаг тухай бүрд нь шуурхай мэдээллэх болно.
Нөгөө аварга Моллей барилдаж байгаа болов уу
Mundag boh garcg irj bndaa gemtelees hol baig