Жүдо бөхийн Ташкентын их дуулга тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн -73кг жинд барилдаж буй ОУХМ Ц.Цогтбаатар урамтай сайхан барилдаж алтан медалийн төлөө өрсөлдөхөөр боллоо.
Залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт ОУХМ Ц.Цогтбаатар эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Португалийн бөхийг цэвэр савсан юм. /тус барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү/ Улмаар гуравдугаар тойрогт Ц.Цогтбаатар Узбекистаны бөхийг цэвэр яллаа. Хэсгийн аваргын төлөө ОХУ-ын бөхийг ялж хагас шигшээд тэмцээнийг зохион байгуулагч эзэн орны бөхийг нутгийн дэвжээн дээр нь ялж аваргын алтан медалийн төлөө өнгөрсөн оны Парисын их дуулгын мөнгөн медальт Казахстаны З.Смагуловтой барилдахаар боллоо.
Эмэгтэйчүүдийн -63 кг жин
Ази тивийн аваргын мөнгө, хүрэл медальт ОУХМ Б.Ганхайч эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Африк тивийн хошой аварга Алжирын Б.Аминаг нэмэлт цагт ялсан юм. Тэрээр гуравдугаар тойрогт ДАШТ-ий хүрэл медальт Польшийн О.Агатаг торгуулиар цэвэр ялж хэсгийн аваргын төлөө барилдахаар болсон юм. Хэсгийн аваргын төлөө 2016 оны Ташкентын гран при тэмцээний аварга ОХУ-ын Д.Дариятай барилдаж нэмэлт цагт ялсан ч хагас шигшээд дэлхийн аваргын хошой мөнгөн медальт Японы М.Таширод ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Хүрэл медалийн төлөө Английн Л.Амитай барилдана.
Amjilt zaluusaa