Ц.Цогтбаатар хагас шигшээд барилдана

Сурталчилгаа
Ц.Цогтбаатар хагас шигшээд барилдана

Жүдо бөхийн Ташкентын их дуулга тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн -73кг жинд барилдаж буй ОУХМ Ц.Цогтбаатар урамтай сайхан барилдаж өрсөлдөгчдөө ялсаар байна. 

Өнөөдөр эрэгтэйчүүдийн -73, -81, эмэгтэйчүүдийн -63, -70 кг жингийн барилдаанууд явагдаж байгаа ба манай улсаас дэлхийн аварга С.Моллай тэргүүтэй зургаан бөх барилдаж байна. Манай бөхчүүдийн оноолтын мэдээллийг ЭНД дарж харна уу. 

Манай бөхчүүдийн явцын мэдээлэл:

Эрэгтэйчүүдийн -81кг жин:

Манайхны өнөөдрийн салхийг хагалж эрэгтэйчүүдийн -81кг жинд барилдаж буй Ази тивийн аварга бөгөөд Ташкентын гран при тэмцээний хошой мөнгөн медальт ОУХМ Н.Дагвасүрэн эхний тойрогт Афганистаны залуу бөхийг даралтаар цэвэр ялсан барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү. Тэрээр удаах тойрогт Бразилын Ю.Е. Сантосыг нэмэлт цагт ялсан юм. Тун удахгүй гуравдугаар тойрогт Узбекистаны Т.Сухровтой барилдан цэвэр ялсан ч хэсгийн аваргын төлөөх барилдаанд тус жинг тэргүүлэн барилдаж буй дэлхийн аваргын мөнгөн медальт К.Маттиаст ялагдан дагах барилдаан хийхээр боллоо. 

Харин энэ жингийн С хэсгийг тэргүүлэн барилдсан дэлхийн аварга С.Моллай "Абу Дабы 2019" их дуулга тэмцээний аварга БНСУ-ын Лий Мүүн Жинд ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа. 

Эрэгтэйчүүдийн -73кг жин:

А хэсэгт дэлхийн аваргын хүрэл медальт МУГТ Г.Одбаяр эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Беларусийн бөхийг ялсан ч гуравдугаар тойрогт 2018 оны Европын аварга Арменийн Ф.Карапетианд ялагдаж тэмцээнээ дуусгалаа. Харин D хэсэгт залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт ОУХМ Ц.Цогтбаатар мөн эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Португалийн бөхийг цэвэр савсан юм. Улмаар гуравдугаар тойрогт Ц.Цогтбаатар Узбекистаны бөхийг цэвэр яллаа. Хэсгийн аваргын төлөө ОХУ-ын бөхийг ялж хагас шигшээд Узбекистаны бөхтэй барилдахаар боллоо.

Эмэгтэйчүүдийн -63 кг жин

Ази тивийн аваргын мөнгө, хүрэл медальт ОУХМ Б.Ганхайч эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Африк тивийн хошой аварга Алжирын Б.Аминаг нэмэлт цагт ялсан юм. Тэрээр гуравдугаар тойрогт ДАШТ-ий хүрэл медальт Польшийн О.Агатаг торгуулиар цэвэр ялж хэсгийн аваргын төлөө 2016 оны Ташкентын гран при тэмцээний аварга ОХУ-ын Д.Дариятай барилдаж байна. 

Эмэгтэйчүүдийн -70 кг жин

Манай залуу тамирчин ОУХМ Ц.Энхчимэг эхний тойрогт Узбекистаны бөхөд ялагдан тэмцээнээ дуусгалаа. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Норовын Баттуяа

    МОНГОЛЫН ЖҮДОЧИД ДОО !!! УЛАМ ИХ АМЖИЛТ ХҮСЧ ОЛИМПЫН ТЭНГЭРТ ТӨРИЙН ДАЛБААГАА ӨНДӨРТ МАНДУУЛЖ ТӨРИЙН ДУУЛЛАА ЭГШИГЛҮҮЛЭХ БОЛТУГАЙ

  2. Сондорцэцэг

    Минйи ах мундаг шүү

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0