Жүдо бөхийн Ташкентын их дуулга тэмцээний хоёр дахь өдөр манай бөхчүүдийн салхийг хагалан барилдсан ОУХМ Н.Дагвасүрэн эхний өрсөлдөгчөө даралтаар цэвэр яллаа.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн -73, -81, эмэгтэйчүүдийн -63, -70 кг жингийн барилдаанууд явагдаж байгаа ба манай улсаас дэлхийн аварга С.Моллай тэргүүтэй зургаан бөх барилдаж байна. Манай бөхчүүдийн оноолтын мэдээллийг ЭНД дарж харна уу.
Манайхны өнөөдрийн салхийг хагалж эрэгтэйчүүдийн -81кг жинд барилдаж буй Ази тивийн аварга бөгөөд Ташкентын гран при тэмцээний хошой мөнгөн медальт ОУХМ Н.Дагвасүрэн эхний тойрогт Афганистаны залуу бөхийг даралтаар цэвэр яллаа. Тэрээр хоёрдугаар тойрогт Бразилын Ю.Е. Сантостой барилдана.
Manai bohchuud sain bainshuu amjilt husiy taanrta