Өнөөдөр С.Моллай аварга тэргүүтэй манай зургаан хүчтэн барилдана
Өнөөдөр С.Моллай аварга тэргүүтэй манай зургаан хүчтэн барилдана

Жүдо бөхийн Ташкентын их дуулга тэмцээн өнөөдөр хоёр дахь өдрөө уламжлал ёсоор дунд жингийн барилдаануудаар үргэлжлэн явагдана. 

Тэмцээний эхний өдөр Япон улсын баг тамирчид гурван алт, нэг мөнгөн медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол Монгол улсын баг тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль, нэг шагналт байр эзэлсэн амжилтаар тэмцээнд оролцож буй 71 орноос хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна. 

Медалийн хүснэгтийг тэргүүлэгчид

Өнөөдөр эрэгтэйчүүдийн -73, -81, эмэгтэйчүүдийн -63, -70 кг жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас дэлхийн аварга С.Моллай тэргүүтэй зургаан бөх барилдана. 

Эмэгтэйчүүдийн -63 кг жин

Энэ жинд ази тивийн аваргын мөнгө, хүрэл медальт ОУХМ Б.Ганхайч барилдах ба тэрээр эхний тойрогт гоц мөргөсөн байна. 

Эмэгтэйчүүдийн -63кг жингийн оноолт

Эмэгтэйчүүдийн -70 кг жин

Энэ жинд манай залуу тамирчин ОУХМ Ц.Энхчимэг эхний тойрогт Узбекистаны залуу бөхтэй учраа таарсан байна. 

Эмэгтэйчүүдийн -70 кг жингийн оноолт

Эрэгтэйчүүдийн -73 кг жин

Энэ жинд манай улсаас дэлхийн аваргын хүрэл медальт МУГТ Г.Одбаяр, залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт ОУХМ Ц.Цогтбаатар нар барилдах ба манай бөхчүүд эхний тойрогт гоц мөргөсөн байна. 

Эрэгтэйчүүдийн -73 кг жингийн оноолт

Эрэгтэйчүүдийн -81 кг жин

Энэ удаагийн тэмцээний хамгийн олон бөх оролцож буй жин болох эрэгтэйчүүдийн -81 кг жинд нийт 50 бөх барилдах ба манай улсаас дэлхийн аварга С.Моллай, Ази тивийн аварга бөгөөд Ташкентын гран при тэмцээний хошой мөнгөн медальт ОУХМ Н.Дагвасүрэн нар барилдана. С.Моллай аварга С хэсгийг тэргүүлэн барилдах тул эхний тойрогт гоц мөргөсөн бол А хэсэгт ОУХМ Н.Дагвасүрэн эхний тойрогт Афганистаны залуу бөхтэй барилдана. 

Эрэгтэйчүүдийн -81 кг жингийн оноолт

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. зочин

    амжилт.com

Ангилал
Сагсан бөмбөг
2021-04-14
105
130
90
103
123
117
117
112
98
100
106
115
106
116
124
132
109
147
113
114
123
106
111
123
Хөл бөмбөг
English Premier League
3
0
0
0
Spanish Primera División
3
4
German Bundesliga
0
0
Italian Serie A
0
1
UEFA Champions League
1
2
0
0