Жүдо бөхийн Ташкентын их дуулга тэмцээн эхний өдөр манай бөхчүүд тун сайн барилдацгааж байна.
Өнөөдөр тэмцээний эхний өдөр хуваарь ёсоор хөнгөн жингийн барилдаанууд явагдаж байгаа ба манай улсаас дэлхийн аваргын иж бүрэн медальт МУГТ М.Уранцэцэг аварга, олимпийн мөнгө, дэлхийн аварга МУГТ Д.Сумъяа тэргүүтэй есөн бөх барилдаж байна. Өнөөдөр барилдах манай бөхчүүдийн оноолтыг ЭНД дарж үзнэ үү.
Манай бөхчүүдийн явцын мэдээлэл:
Манайхны салхийг хагалан эмэгтэйчүүдийн -52кг жинд "2019 оны Ташкентын гран при" тэмцээний мөнгөн медальт ОУХМ Б.Хорлоодой Италийн бөхийг цэвэр яллаа. /тус барилдааныг ЭНД дарж үзнэ үү/ Харин хоёрдугаар тойрогт тус жинг тэргүүлж буй дэлхийн хошой аварга Японы Абе Утад торгуулиар ялагдснаар тэмцээнээ дуулгалаа. Тус жингийн С хэсэгт ОУХМ Л.Сосорбарам эхний тойрогт "2018 оны Ташкентын гран при" тэмцээний хүрэл медальт Португалийн бөхийг ялж улмаар хоёрдугаар тойрогт Узбекистаны бөхийг нэмэлт цагт цэвэр яллаа. Л.Сосорбарам тун удахгүй хэсгийн аваргын төлөө олимпийн мөнгөн медальт БНСУ-ын Ж.Бокёонгтой барилдана.
Эмэгтэйчүүдийн -57кг жинд ОУХМ Л.Энхрийлэн эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт тус жингийн С хэсгийг тэргүүлэн барилдаж буй Израилийн Т.Л.Нелсонтой барилдан ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа. Харин олимпийн мөнгө, дэлхийн аварга МУГТ Д.Сумъяа эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Узбекистаны бөхийг торгуулиар цэвэр яллаа.
Эмэгтэйчүүдийн -48кг жинг дэлхийн аваргын иж бүрэн медальт МУГТ М.Уранцэцэг аварга тэргүүлэн барилдаж байгаа тул эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Энэтхэгийн бөхийг цэвэр ялснаар хэсгийн аваргын төлөө Италийн бөхтэй барилдахаар боллоо.
Эрэгтэйчүүдийн -60кг жингийн А хэсэгт ОУХМ Л.Өнөболд, С хэсэгт ОУХМ Э.Ариунболд нар эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Л.Өнөболд Афганистаны бөхийг торгуулиар цэвэр ялсан ч гуравдугаар тойрогт дэлхийн чансааг тэргүүлж буй Японы алдарт Р.Нагаяама аваргад ялагдан тэмцээнээ дуусгалаа. Харин Э.Ариунболдын хувьд хоёрдугаар тойрогт Туркийн бөхөд ялагдан тэмцээнээ дуусгалаа.
Эрэгтэйчүүдийн -66кг жингийн С хэсгийг ОУХМ Г.Хэрлэн, D хэсгийг ОУХМ Ё.Басхүү нар тэргүүлэн барилдсан тул эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт хэн хэн нь өрсөлдөгч нараа торгуулиар цэвэр яллаа. Харин гуравдугаар тойрогт ОУХМ Г.Хэрлэн Перу улсын бөхийг хэдхэн хормын дотор цэвэр ялж тун удахгүй хэсгийн аваргын төлөө ОХУ-ын бөхтэй барилдана. Харин ОУХМ Ё.Басхүү гуравдугаар тойрогт Беларусийн бөхийг ялж хэсгийн аваргын төлөө Узбекистаны бөхтэй барилдахаар боллоо.
Ямар сүржин юм бэ, хаяа ч гэсэн ганц нэг хүн ялахгүй бол тэмцээнд явах хэрэг юу байна, байнга шал арчихаас уйдмаар юм аа уг нь