Жүдо бөхийн Ташкентын их дуулга тэмцээн тун өрсөлдөөнтэй явагдаж байна.
Өнөөдөр тэмцээний эхний өдөр хуваарь ёсоор хөнгөн жингийн барилдаанууд явагдаж байгаа ба манай улсаас дэлхийн аваргын иж бүрэн медальт МУГТ М.Уранцэцэг аварга, олимпийн мөнгө, дэлхийн аварга МУГТ Д.Сумъяа тэргүүтэй есөн бөх барилдаж байна.
Манайхны салхийг хагалан эмэгтэйчүүдийн -52кг жинд "2019 оны Ташкентын гран при" тэмцээний мөнгөн медальт ОУХМ Б.Хорлоодой Италийн бөхийг цэвэр яллаа.
ОУХМ Б.Хорлоодой хоёрдугаар тойрогт тус жинг тэргүүлж буй дэлхийн хошой аварга Японы Абе Утатай барилдана.
Хорлоодои саин бншүү
sain barildan shv
Амжилт
Myndag bnaa
Амжилт хүсье.