Өнөөдөр манай шилдгүүд зодоглоно
Өнөөдөр манай шилдгүүд зодоглоно

Жүдо бөхийн Ташкентын их дуулга тэмцээн хэдхэн цагийн дараа /12 цагт/ эхлэх гэж байна. 

 

Өнөөдөр тэмцээний эхний өдөр хуваарь ёсоор хөнгөн жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас дэлхийн аваргын иж бүрэн медальт МУГТ М.Уранцэцэг, олимпийн мөнгө, дэлхийн аварга МУГТ Д.Сумъяа тэргүүтэй есөн бөх барилдах оноолттой байна. Манай бөхчүүдийн өнөөдрийн оноолтыг танилцуулж байна. 

Эрэгтэйчүүдийн -60кг жин

Энэ жинд нийт 41 бөх барилдах ба манай улсаас хоёр барилдана. Тус жингийн А хэсэгт ОУХМ Л.Өнөболд, С хэсэгт ОУХМ Э.Ариунболд нар эхний тойрогт гоц мөргөсөн байна. 

Эрэгтэйчүүдийн -60кг жингийн оноолт

Эрэгтэйчүүдийн -66кг жин

Энэ жинд нийт 39 бөх барилдах ба манай улсаас мөн хоёр барилдана. Тус жингийн С хэсгийг ОУХМ Г.Хэрлэн, D хэсгийг ОУХМ Ё.Басхүү нар тэргүүлэн барилдах тул хэн хэн нь эхний тойрогт гоц мөргөлөө. 

Эрэгтэйчүүдийн -66кг жингийн оноолт

Эмэгтэйчүүдийн -48кг жин

Энэ жинг дэлхийн аваргын иж бүрэн медальт МУГТ М.Уранцэцэг аварга тэргүүлэн барилдах тул эхний тойрогт гоц мөргөсөн байна. 

Эмэгтэйчүүдийн -48кг жингийн оноолт

Эмэгтэйчүүдийн -52кг жин

Энэ жинд манай улсаас хоёр бөх барилдах ба А хэсэгт ОУХМ Б.Хорлоодой эхний тойрогт Италийн бөхтэй барилдах бол С хэсэгт ОУХМ Л.Сосорбарам Португалийн бөхтэй барилдах оноолттой байна. 

Эмэгтэйчүүдийн -52кг жингийн оноолт

Эмэгтэйчүүдийн -57кг жин

Энэ жинд манай улсаас мөн хоёр бөх барилдах ба В хэсэгт олимпийн мөнгө, дэлхийн аварга МУГТ Д.Сумъяа, С хэсэгт ОУХМ Л.Энхрийлэн нар эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт МУГТ Д.Сумъяа Узбекистаны бөхтэй барилдах бол Л.Энхрийлэн тус жингийн С хэсгийг тэргүүлэн барилдаж буй Израйлийн Т.Л.Нелсонтой барилдах оноолттой байна. 

Эмэгтэйчүүдийн -57кг жингийн оноолт

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Olz

    Amjilt husey uzuuleed eg

  2. Зочин

    Ямар суваг дээр гарах бол. Шууд дамжуулах тв бна уу

  3. jagaa

    sumiya yasn bol

  4. BALjin nym s

    bvh tamirchidad bvgded sportin ondor amjiltig hvsee bvgd alt awarai ta nar chadna

Ангилал
Сагсан бөмбөг
2021-04-15
109
120
101
119
113
121
122
114
Хөл бөмбөг
English Premier League
0
0
Spanish Primera División
3
4
German Bundesliga
0
0
Italian Serie A
0
1
UEFA Champions League
1
2
0
0