Жүдо бөхийн Ташкентын их дуулга тэмцээн маргааш буюу гуравдугаар сарын 5-ны өдөр эхэлнэ.
Анх 2013 оноос гран при ангиллаар зохион байгуулагдаж эхэлсэн тус тэмцээн нь энэ жилээс их дуулга ангилалд шилжих болсон ба анхны тэмцээнд нь 21 орны 163 бөх оролцож байсан бол энэ жил 71 орны 497 тамирчин оролцох мэдүүлгээ өгөөд байна.
Монгол улсаас энэ удаагийн тэмцээнд эрэгтэй 12, эмэгтэй найм буюу нийт 20 тамирчин хүч үзэн барилдах бөгөөд манай бөхчүүдээс дэлхийн аваргын иж бүрэн медаль МУГТ М.Уранцэцэг аварга эмэгтэйчүүдийн -48кг жинг тэргүүлэн барилдана. Түүний жинд урьдчилсан мэдүүлгээр 27 бөх барилдах мэдүүлгээ өгөөд байна. МУГТ М.Уранцэцэг аваргын хувьд Ташкентын гран при тэмцээнд хоёр удаа оролцож, оролцох бүрийдээ түрүүлж /2015, 2017/ байсан түүхтэй.
Тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас МУГТ М.Уранцэцэг тэргүүтэй есөн бөх барилдана.
mash setgel hangalun bn
mundag
ТАМИРЧИДДАА АМЖИЛТ ХҮСЭЭД, БҮГДЭЭРЭЭ ШАР МЕДАЛЬ ЭНГЭРТЭЭ ГЯЛАЛЗУУЛААРАЙ ГЭЖ ЕРӨӨЕ!
улаанбаатарийн цагаар хэдээс вэ мэдээлэл өгөөч