Урьд шөнө Английн Премьер лигийн 27 дугаар тойргийг нээж лигийн хүснэгтийг тэргүүлэгч Манчестер Сити клуб талбайдаа Волверхамптон клубыг хүлээн авч тоглолоо.
Тоглолт алдарт Этихад цэнгэлдэхэд явагдсан ба тоглолтын 15 дахь минутад Волверхамтонын Л.Дендонкер өөрийн хаалгандаа автогоол хийж орхилоо. Хоёр дахь гоолыг Волверхамтоны К.Коади оруулж тоог 1:1 болгон тэнцүүлсэн ч Манчестер Ситичүүд талбайдаа эзний ёсоор гайхалтай тоглолтыг үзүүлж байлаа. Г.Жесус 80, 90+3 минутад тус тус гоолдсон бол 90 дэх минутад Р.Махрез нэг гоол оруулснаар тоглолт 4:1 харьцаагаар өндөрлөлөө.
Ийнхүү 21 дараалан ялалт байгуулсан Манчестер Сити клуб 65 оноотойгоор лигийн хүснэгтийг итгэл төгс тэргүүлж байна.
Манчестер Сити клуб 28 дугаар тойргийн тоглолтоо хүснэгтийн хоёрдугаарт эрэмбэлэгдэж буй Манчестер Юнайтед клубтэй энэ бүтэн сайн өдөр /хоёрдугаар сарын 7-ны өдөр/ тоглох хуваарьтай байна.