Мэргэжлийн снукер билиардын шилдэг тоглогчдын аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн дөрвөн удаагийн аварга Жон Хиггинс итгэл төгс түрүүллээ.
Сүүлийн гурван жилийн турш мэргэжлийн чансаа олгох тэмцээнд түрүүлээгүй байсан Жон Хиггинс аварга өрсөлдөгч бүр ээ илүүрхэн хожсоор түрүүллээ. Манай сайт Жон Хиггинс аваргын тоглолтуудыг тухай бүрт нь бүрэн эхээр нь толилуулж байсан ба та дараах тоглолтуудыг нөхөж үзэх боломжтой.
- Эхний тойрогт Жордан Брауныг 6:0
- Хоёрдугаар тойрогт Марк Селби аваргыг 6:0
- Хагас шигшээ тоглолтод Кайрен Уилсоныг 6:1
- Финалын тоглолтод домогт Ронни аваргыг 10:3 харьцаагаар тус тус хожин түрүүлсэн ба бүхэл тэмцээний турш нийт 32 тоглолт хийснээс 28 өрөгт хожин ердөө дөрвөн өрөгт хожигдсон байна.
Тэмцээний үеэр Жон Хиггинс аварга тоглолтын тактик, цохилтын арга барилдаа өөрчлөлт хийсэн нь үр дүнгээ өгч буй талаар сэтгүүлчдэд ярьж байсан ба финалын тоглолтын дараа: "Энэ бол миний карьерын хамгийн сайн тоглолт үзүүлсэн долоо хоног байлаа. Ялангуяа Ронни шиг аваргыг хожих нь нэр төрийн хэрэг юм" хэмээжээ.
Өнөөдөр буюу гуравдугаар сарын 1-ний өдрөөс 7-ны өдөр хүртэл дараагийн дэлхийн чансаа олгох "GIBRALTAR OPEN" тэмцээн зохион байгуулагдах бөгөөд шилдэг 128 тамирчин оролцоно.