Японы мэргэжлийн сумо бөхийн секиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ хулгана жилийн отгон өдөр буюу битүүний өглөө Япон улсад хуримын ёслолоо хийлээ.
Түүний гэргий болсон бүсгүй нь Япон улсад суралцдаг Ц.Доржханд хэмээх монгол оюутан бүсгүй юм. Тэд 2015 оноос үерхэж эхэлсэн ба экс озеки Тэрүнофүжиг хүнд бэртэл аван доод зиндаа хүртэл буусан хүнд үеүдэд сэтгэлийн дэм өгч, түшиг тулгуур нь болж байсан байна. Гэргий болж буй бүсгүйнхээ талаар Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ: "Миний дахин босч, урагшаа тэмүүлэх шалтгаан болсон хайртай бүсгүйтэйгээ хуримаа хийж байгаадаа баяртай байна. Гурван жилийн өмнө гэгээн хайрын валентины баярын өдрөөр гэрлэх санал тавьж байлаа. Би гэр бүлээ аз жаргалтай байлгахын төлөө чадах бүхнээрээ хичээх болно" хэмээжээ.
Битгий япон иргэн болоорой
Монгол хүн байж үндэсний хувцасаа өмсөж хуримаа хийж болсонгүй юу.удахгүй японы иргэн болох байлгүй
Монгол хүнтэй суусан д ахан баярлалаа
сайн байна баяр хүргэн аз жаргал рзсэн ерөөе