Я.Бинтао дэлхийн аваргуудыг "өвдөг сөхрүүлэн" түрүүллээ
Я.Бинтао дэлхийн аваргуудыг "өвдөг сөхрүүлэн" түрүүллээ

1975 оноос эхлэн зохион байгуулагдах болсон дэлхийн чансааг тэргүүлэгч 16 шилдэг тамирчин урилгаар оролцдог Мастерс тэмцээнд түүхэндээ хоёр дахь удааг Ази тамирчин түрүүлж байна. Хамгийн анх 2011 оны Мастес тэмцээнд Ази тивийн хоёр төлөөлөл болох БНХАУ-ын Дин Жунхуй, Хонг Конгийн Марко Фу нар финалд өрсөлдөн Дин Жунхуй түрүүлж байлаа. 

Харин энэ жилийн хувьд Хятадын залуу од Ян Бинтао 20 насандаа Мастерс тэмцээнд Нейл Робертсон, Стуарт Бингхам, Жон Хиггинс нарын дэлхийн аваргуудыг "өвдөг сөхрүүлэн" түрүүллээ.  

Финалын тоглолтод "Хятад бар" хочит Ян Бинтао болон дэлхийн дөрөв, Мастерсийн хошой аварга Жон Хиггинс аваргыг 10:8 харьцаагаар буулган авч түрүүлсэн юм. 

Тоглолтын дараа Ян Бинтао: "Жон бол агуу тамирчин түүнийг шөвгийн наймд домогт Ронниг буулган авахыг хараад би дотроо Жоны тоглолт оргил үе дээрээ байгаа юм байна даа л гэж бодсон. Сүүлийн өргүүд дээр би маш их ядарч байгаагаа мэдэрсэн. Манай аав, ээж хоёр зурагтаар миний тоглолтыг үзээд нойргүй хоносон нь лавтай. Тэдний "Хэзээ ч битгий бууж өг, амьдралаасаа таашаал ав" гэдэг үг чихэнд минь сонсогдож байна даа" хэмээн хэллээ. Харин Жон Хиггинс аварга: "Мастерс тэмцээнд 20 насандаа түрүүлнэ гэдэг бол өөрөө гайхамшиг"

Ташрамд сонирхуулахад домогт Ронни аварга 1995 онд анх Мастерс тэмцээнд түрүүлэхдээ 19 настай байсан буюу одоогоор хамгийн залуудаа аваргын титэм зүүсэн тоглогч хэвээр байна. 

Финалын тоглолтын эхний хэсгийг манай сайт шууд дамжуулан үзүүлсэн ба хэрэв та үзэж амжаагүй бол ЭНД дарж нөхөж үзнэ үү. Харин одоо шийдвэрлэх төгсгөлийн хэсгийг бүрэн эхээр нь толилуулж байна. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Ангилал
Сагсан бөмбөг
2021-03-04
132
125
119
117
114
104
103
113
111
112
93
103
102
107
120
98
123
119
Хөл бөмбөг
English Premier League
0
1
0
1
0
1
Spanish Primera División
2
1
German Bundesliga
0
0
Italian Serie A
1
2
UEFA Champions League
0
1
0
2