ВИДЕО: Г.Алтанбаганын бүх барилдааны бичлэг
ВИДЕО: Г.Алтанбаганын бүх барилдааны бичлэг

 

Таван тивийн 69 орны 398 шилдэг тамирчид хурд хүчээ сорин өрсөлдөж медалийн чанараар Франц улсын баг тамирчид таван алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол Монгол улсын шигшээ баг хүрэл медаль нэг, шагналт тавдугаар байр нэг, шагналт долоодугаар байранд хоёр тамирчин орлоо. Монгол улсаас цорын ганц медалийг хүртсэн Жи-Мобайл, Hybrid House, VISA Team багийн гишүүн МУГТ М.Уранцэцэг аваргын бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.

Харин тэмцээний хоёр дахь өдөр монгол бөхчүүдийн бүх барилдааны бичлэгийн түүврийн ЭНД дарж үзнэ үү. 

Харин өчигдөр тэмцээний сүүлийн өдөр ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Ө.Дүүрэнбаяр, Армийн дэлхийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт Г.Алтанбагана нар барилдаж Г.Алтанбагана шагналт байранд орлоо. 

Эрэгтэйчүүдийн -90кг жинд зодоглосон Г.Алтанбагана эхний тойрогт залуучуудын дэлхийн аварга Бразилын Р.Маседог яллаа.

Улмаар хоёрдугаар тойрогт Италийн Н.Мунгайг нэмэлт цагт буулган авлаа. Хоёр бөхийн хувьд өнгөрөгч дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд учраа тааран барилдахад ялагдсан хариугаа Г.Алтанбагана өнөөдөр авч чадлаа.

Хэсгийн аваргын төлөө шинэхэн дэлхийн аварга Нидерландын Н.Ван Т Эндтэй барилдан ялагдсанаар дагах барилдаан хийхээр боллоо. 

Дагах барилдаанд залуучуудын дэлхийн хошой аварга Гүржийн Л.Бекауритэй барилдан ялагдсанаар шагналт байранд орлоо. 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Ангилал
Сагсан бөмбөг
2021-03-03
105
129
111
114
131
123
114
132
112
115
102
135
124
128
87
78
108
106
123
120
Хөл бөмбөг
English Premier League
0
1
0
1
0
1
Spanish Primera División
1
1
German Bundesliga
1
1
0
1
1
2
Italian Serie A
1
2
UEFA Champions League
0
1
0
2