LIVE: Яг одоо Г.Алтанбагана хэсгийн аваргын төлөө барилдана
LIVE: Яг одоо Г.Алтанбагана хэсгийн аваргын төлөө барилдана

 

Өнөөдөр хуваарийн дагуу эрэгтэйчүүдийн -90, -100, +100, эмэгтэйчүүдийн -78, +78кг жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Ө.Дүүрэнбаяр, Армийн дэлхийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт Г.Алтанбагана нар барилдаж байна. Манай бөхчүүдийн оноолтын мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. 

Явцын мэдээ:

Эрэгтэйчүүдийн +100кг жинд барилдсан Ө.Дүүрэнбаяр эхний тойрогт Рио-2016 олимпийн наадмын хүрэл медальт, Израилийн О.Сассонтой барилдан ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа. 

Эрэгтэйчүүдийн -90кг жинд барилдаж буй Армийн дэлхийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт Г.Алтанбагана эхний тойрогт залуучуудын дэлхийн аварга Бразилын Р.Маседог яллаа. Улмаар хоёрдугаар тойрогт Италийн Н.Мунгайг нэмэлт цагт буулган авлаа. Хоёр бөхийн хувьд өнгөрөгч дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд учраа тааран барилдахад ялагдсан хариугаа Г.Алтанбагана өнөөдөр авч чадлаа.

 Яг одоо хоёрдугаар дэвжээнээ Г.Алтанбагана шинэхэн дэлхийн аварга Нидерландын Н.Ван Т Эндтэй барилдана. Хоёр бөхийн хувьд өмнө нь хоёр удаа учраа тааран барилдаж бие биенээ тус бүр нэг ялаад байгаа билээ. 

/Хэрэв та аливаа барилдааныг цаг тухайд нь үзэж амжаагүй бол шууд дамжуулалтын бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой/

 

НЭГДҮГЭЭР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:

ХОЁРДУГААР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:

ГУРАВДУГААР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Ангилал
Сагсан бөмбөг
2021-01-18
91
84
Хөл бөмбөг
English Premier League
0
0
0
0
Spanish Primera División
2
0
2
0
German Bundesliga
0
0
0
0
0
0
0
0
Italian Serie A
0
2
UEFA Champions League
5
1
0
1
1
1
2
0
0
2
0
0
3
0
0
2
2
0