Японы мэргэжлийн сумо бөхийн Хацу башёгийн хоёр дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.
Өчигдрийн онцлох барилдаан бол аварга цолны төлөө барилдаж буй озеки Такакейшо хоёр өдөр дараалан өвдөг шороодлоо. Мөн түүнчлэн аваргуудын эзгүйд түрүүлэх бөхийн таамагт байсан Сэкеваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ мөн өвдөг шороодлоо. Дээд зиндаанд хүч үзэж буй Хошорюү С.Бямбасүрэн, Ичиножо А.Ичинноров нар гурав дахь удаагаа хоорондоо учраа тааран барилдаж Ичиножож А.Ичинноров анх удаа С.Бямбасүрэнг давж нэг ч унаагүйгээр башёг тэргүүлэгчдийн эгнээнд явж байна.
Хоёр өдрийн дараах байдлаар таван зиндаанд барилдаж буй Монгол бөхчүүдийн даваа, унааны дэлгэрэнгүй мэдээлэл:
Макүүчи зиндаа
- Тэрүнофүжи Ган-Эрдэнэ /1-1/
- Тамаваши Мөнх-Оргил /0-2/
- Кирибаяама Лхагвасүрэн /1-1/
- Ичиножо Ичинноров /2-0/
- Хошорюү Бямбасүрэн /0-2/
Жүрёо зиндаа
- Азүмарюү Тодбилэг /0-2/
- Миторюү Төрболд /1-1/
Макүшита зиндаа
- Даишохо Шижирбаяр /0-1/
- Хокүтэнкаи Сүхбат /0-1/
- Тамашохо Энхманлай /1-0/
- Сакигакэ Баттүшиг /1-0/
- Даитэнма Чинзориг /0-1/
- Дэванорюү Тэмүүлэн /1-0/
Санданмэ зиндаа
- Ёошояама Анхбаяр /1-0/
- Саданохикари Наранцогт /1-0/
Жонокүчи зиндаа
- Араүма Төртогтох /1-0/