Японы мэргэжлийн сумо бөхийн Хацу башёгийн эхний өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.
Цар тахлын тархалтын улмаас башёд оролцох бүх бөхчүүд, албаны хүмүүсээс шинжилгээ авахад их аварга Хакүхо М.Даваажаргал тэргүүтэй дөрвөн дэвжээний 65 бөхийн шинжилгээний хариу эерэг гарсан тул башёг өнжиж байна. Мөн түүнчлэн гэмтлийн улмаас Какүрюү М.Ананд тэргүүтэй 30 гаран бөх башёг өнжсөн юм.
Башёгийн эхний өдөр дээд зиндаанд барилдсан манай бөхчүүдийн даваа, унааны мэдээлэл.
- Хошорюү Бямбасүрэн /маэгаширагийн 14/ - Маэгашира 15 Ютакаяамад өвдөг шороодлоо
- Ичиножо Ичинноров /маэгаширагийн 12/ - Маэгашира 12 Тэрүцүёошиг давлаа
- Кирибаяама Лхагвасүрэн /маэгаширагийн 8/ - Маэгашира 8 Токушорюд өвдөг шороодлоо
- Тамаваши Мөнх-Оргил /маэгаширагийн 4/ - Маэгаширагийн 4 Точиношинд өвдөг шороодлоо
- Сэкеваке Тэрүнофүжи Ган-Эрдэнэ - Маэгашира 3 Котошохог давлаа.
Аварга цолны төлөө барилдаж буй озеки Такакейшо башёг унаагаар эхлүүллээ. Мөн түүнчлэн озеки Асанояама, Комүсүби Такаясү мөн өвдөг шороодлоо.