Мөрөөдлийн багийн гишүүнээр Э.Дөлгөөн нэрлэгдлээ
Мөрөөдлийн багийн гишүүнээр Э.Дөлгөөн нэрлэгдлээ

FIBA 3х3 сагсанбөмбөгийн энэ оны хамгийн сүүлийн тэмцээн болох World Tour Final тэмцээний дараа хамгийн үнэ цэнэтэй дөрвөн тоглогчийг зарласан байна. 

Үнэ цэнэтэй тоглогчдыг дараах шалгуур үзүүлэлтээр тодруулсан байна. Үүнд:

  • Шидэлт
  • Хамгаалалт
  • Дамжуулалт
  • Шийдвэрлэх оноо авалт

Улаанбаатар ММС Энержи клубын тамирчин Э.Дөлгөөн 6.7 оноо

Тэрээр энэ удаагийн тэмцээний шилдгийн тоонд зүй ёсоор тооцогдох тамирчин байсан ба алдарт Лимантай хийсэн тоглолтод шийдвэрлэх 9 онооны 7-г нь авсан байна. 

Пиран клубын Анзе Сребовт 6.8 оноо

Тэрээр багийнхаа төлөө бүх зүйлээ зориулан тоглолоо. Алдарт Ригатай хийсэн тоглолтод 75 секундийн дотор 4 оноо авч, зургаан удаа самбараас бөмбөг авсан тоглолтыг үзүүлсэн бол Жедда клубтэй тоглоход 22 секундийн дотор 4 оноо авсан байна. 

Сакай клубын Аурелижус Пукелис 7.6 оноо

Тэрээр нийт улирлын турш багийнхаа түлхүүр тоглогч байсан ба World Tour Final тэмцээний үеэр ч мөн багийнхаа гол дүр нь байлаа. Хэсгийн эхний тоглолтыг Сакай баг Америкийн алдарт Нью Йорк Харлемтэй хийхэд Пукелис хувийн тоглолтоор шилдэг гэдгээ батлан харуулж байлаа.

Utena клубын Игнас Вайткус 7.8 оноо

Литвийн тамирчин Вайткус энэ удаагийн World Tour Final тэмцээний хамгийн үнэ цэнэтэй тамирчин гэдгээ нотлон харууллаа. Тэдний баг хагас шигшээд Лиманд хожигдсон ч гэлээ нийт тоглолтын турш 28 авч мэргэн буучдын жагсалатын 5-д эрэмбэлэгдсэн байна.

World Tour Final тэмцээнийг манай сайт шууд дамжуулан үзүүлснээс гадна тус тэмцээнд Улаанбаатар ММС Энержи клубын тоглолтуудын бичлэгийг нөхөж үзэхийг хүсвэл ЭНД дарна уу. 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Ангилал
Сагсан бөмбөг
2021-03-04
132
125
119
117
114
104
103
113
111
112
93
103
102
107
120
98
123
119
Хөл бөмбөг
English Premier League
0
0
0
1
0
2
4
1
Spanish Primera División
3
4
1
1
1
0
2
1
German Bundesliga
1
1
0
0
Italian Serie A
1
0
4
2
3
3
0
2
2
2
3
1
UEFA Champions League
0
1
0
2