Мэргэжлийн снукер биллиардын энэ оны хамгийн сүүлийн тэмцээн болох дэлхийн гранпри тэмцээнийг шууд дамжуулан үзүүлж байна.
Яг одоо дэлхийн чансааг тэргүүлэгч Жадд Трамп аварга Майкл Холттой тоглож байна. Хоёр тамирчны хувьд өмнө нь 15 удаа тоглоход 10 удаад нь Жадд Трамп хожиж байлаа. Хамгийн сүүлд хэдхэн хоногийн өмнө болж өнгөрсөн Engish Open тэмцээнд учраа таарахад энэ тэнцүүхэн өрсөлдөж 4:3 харьцаагаар Жадд Трамп хожсон.
Жадд Трамп аваргын хувьд дэлхийн гран при тэмцээний хошой аварга бөгөөд хамгийн анхны дэлхийн гранпри тэмцээнд /2015 он/ Ронни аваргыг хожин түрүүлж байлаа. Харин хамгийн сүүлд 2019 онд Али Картерийг финалд хожин түрүүлсэн байдаг.