Холимог тулааны LFA холбооны 96 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээний 77 кг жингийн аваргын бүсний төлөөх тулаанд Бразил тулаанч Мэйкон Мендока ялалт байгууллаа.
Өнгөрч амралтын өдөр болсон оргил тулаанд MGL-1 холбооны 77 кг жингийн 3 удаагийн аварга, АНУ-ын Dragon House холбооны 77 кг жингийн аварга, Хилийн цэргийн 0303 тусгай ангийн хошууч, Zorky’s MMA багийн тулаанч Д.Батсүмбэрэл Бразил улсын тулаанч Мэйкон Мендокатай тулалдлаа.
Тулаан таван үеийн турш тэнцүүхэн өрнөсөн ч шүүгчид Бразил тулаанч Мэйкон Мендокад ялалтыг өглөө. Хэдийгээр ялагдал хүлээсэн ч манай тулаанч LFA холбоонд дахин тулаан хийх бүр цаашлаад UFC холбоонд тулалдах өндөр магадлалтай байгаа юм.
Ялагдаж байж ялдаг болно. Сайн байна амжилт хүсье
Tulaan vzeh