Домогт аваргууд дахин рингнээ тулалдана
Домогт аваргууд дахин рингнээ тулалдана

Мэргэжлийн боксын зодог тайлсан домогт аваргууд болох "Төмөр" хочит Майк Тайсон болон "Ахмад Хүүк" Рой Жонс нар дахин рингнээ тулалдана. Тулаан энэ оны есдүгээр сард зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байсан хэдий ч хойшлон 11 дүгээр сарын 28-ны үдэш /Улаанбаатарын цагаар 29-ний өглөө/ АНУ-ын Лос Анжелес хотын Стаплес Центрт зохион байгуулагдахаар боллоо. 

Аваргууд найман үеийн турш тулалдах ба тэмцээнийг зохион байгуулагчдын зүгээс мэдэгдсэнээр хоёр тулаанч нокаутын төлөө бус харин ур чадвараа харуулах тулааныг үзүүлнэ хэмээн мэдэгдсэн боловч тулаанчид үүнээс эсрэг утгатай мэдэгдлийг хийгээд байгаа юм. 

Майк Тайсон /54 нас/

Мэргэжлийн рингнээ 58 тулаанд орж 50 ялалт байгуулахдаа 44 удаад нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авсан домогт аварга. Тэрээр 2006 онд албан ёсоор зодог тайлсан юм. 

Рой Жонс /51 нас/

Мэргэжлийн рингнээ 75 тулаанд орж 66 ялалт байгуулахдаа 47 удаад нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авсан домогт аварга. Тэрээр 1988 оны Сөүлийн олимпийн мөнгөн медаль хүртэж байжээ. 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Ангилал
Сагсан бөмбөг
2021-01-21
106
113
129
118
104
119
Хөл бөмбөг
English Premier League
0
1
Spanish Primera División
0
0
German Bundesliga
0
0
Italian Serie A
0
0
UEFA Champions League
5
1
0
1
1
1
2
0
0
2
0
0
3
0
0
2
2
0