Английн хөлбөмбөгийн Премьер лигийн есдүгээр тойргийн тоглолтууд үргэлжлэн явагдаж байна.
Премьер лигийн тоглолтууд цар тахлын улмаас үзэгчгүйгээр зохион байгуулагдаж байгаа бол ирэх 12 дугаар сараас эхлэн цөөн тооны /4000 хүртэлх/ үзэгчтэйгээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Хэдийгээр Англид халдварын тархалт намжиж буй хэдий ч Премьер лигийн хүрээнд нийт 1530 тоглогч, арын албаныхнаас шинжилгээ авахад найман шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.
9 дүгээр тойргийн дараах байдлаар Тоттенхам клуб 20 оноотойгоор тэргүүлж буй бол тэдний ард Ливерпүүл клуб мөн 20 оноотойгоор бичигдэх боллоо.
Өчигдөр нэгэн сонирхолтой тоглолт явагдсан ба Ливепүүл клуб Анфилд цэнгэлдэхдээ хүчтэй өрсөлдөгч болох Лейстер Сити клубыг хүлээн авч 3:0 харьцаагаар хожлоо. Тоглолтын эхэнд Лейстерийн Жонни Еванс өөрийн хаалгандаа авто гоол хийж улмаар 41 дэх минутад Диого Жота, 86 дахь минутад Роберто Фирмино нар гоолдлоо.
Ливерпүүл клуб Анфилд цэнгэлдэхдээ 64 тоглолт дараалан хожигдоогүй цуврал үргэлжилж байна.