Г.Алтанбагана урамтай сайхан барилдаж, мөнгөн медаль хүртлээ

Сурталчилгаа
Г.Алтанбагана урамтай сайхан барилдаж, мөнгөн медаль хүртлээ

 

 

Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн -90кг жинд зодоглосон Армийн дэлхийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт, Жүдо бөхийн үндэсний шигшээ, Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ Г.Алтанбагана мөнгөн медаль хүртлээ. Ингэснээр манай баг тамирчид Унгарын их дуулга тэмцээнийг нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилттай өндөрлүүллээ.

Эхний өдөр эмэгтэйчүүдийн -48 кг жинд хүрэл медаль хүртсэн залуучуудын ДАШТ-ий хүрэл, Мастерсийн мөнгөн медальт Г.Наранцэцэгийн бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.

Хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн -81 жинд хүрэл медаль хүртсэн 2017 оны дэлхийн аваргын хүрэл, 2018 оны дэлхийн аварга Монгол улсын тамирчин Сайд Моллайн бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү. 

Харин яг одоо эрэгтэйчүүдийн -90кг жинд мөнгөн медаль хүртсэн Г.Алтанбаганын бүх барилдааны бичлэгийг толилуулж байна. 

Г.Алтанбагана "D" хэсэгт эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Францын Алексис Матьёг цэвэр ялж дараагийн шатанд шалгарсан юм.

Гуравдугаар тойрогт залуучуудын дэлхийн аварга Бразилын Рафаэль Мачедог вазири үнэлгээгээр ялан зооны аваргын төлөө өрсөлдөхөөр боллоо.

Хэсгийн аваргын төлөө дэлхийн аварга алт, хүрэл медальт, өнгөрсөн жилийн Бакугийн их дуулгын аварга, Сербийн алдарт Неманья Майдовтой хүч шавхсан барилдааныг үзүүлж үндсэн цаг, нэмэлт цаг гээд нийт 10 гаруй минут барилдсаны эцэст цэвэр савж хагас шигшээд шалгарсан.

Хагас шигшээд өнгөрсөн жилийн дэлхийн аварга Нидерландийн Ноел Ван`т Эндийг торгуулиар буулгаснаар анх удаагаа их дуулга цуврал тэмцээний финалд шалгарсан юм.

Шигшээ барилдаанд 2014 оны залуучуудын дэлхийн аварга, 2018 оны Гуанжу Мастерсийн хүрэл медальт ОХУ-ын Михайл Игольниковтой барилдан ялагдсанаар мөнгөн медалийн эзэн боллоо. 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0