Олимпийн эрхийн оноо олгох жүдо бөхийн Унгарын их дуулга тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдана.
Өчигдөр тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаанууд явагдаж эмэгтэйчүүдийн -48 кг жинд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, “Женко” клуб, “Түмэн шувуут” компаний тамирчин ОУХМ Ганбаатарын Наранцэцэг хүрэл медаль хүртсэн. Өнөөдөр эрэгтэйчүүдийн -73кг, -81кг, эмэгтэйчүүдийн -63кг, -70кг жингүүдийн барилдаанаар үргэлжлэн явагдана.
Өнөөдөр манай улсаас дараах найман бөх барилдана.
- Эрэгтэйчүүдийн -73кг жинд Л.Анхзаяа, Б.Эрдэнэбаяр
- Эрэгтэйчүүдийн -81кг жинд С.Моллай, Б.Мөррэнцэн
- Эмэгтэйчүүдийн -63кг жинд Л.Дэлгэрмаа, О.Саруул
- Эмэгтэйчүүдийн -70кг жинд М.Даваасүрэн, Ц.Буянжаргал нар барилдана.
Хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар 17:00 цагт эхлэх ба манай сайт уламжлал ёсоор шууд дамжуулан үзүүлэх болно.
Mongolchuud yalnaa ih oordor daichin ard tumen bas tewcheertei dasah chadwar mash ondor tigheer sain bairldhan oilgomjtoi