Олимпийн эрхийн онооны төлөө манай 26 жүдоч өрсөлдөнө

Сурталчилгаа
Олимпийн эрхийн онооны төлөө манай 26 жүдоч өрсөлдөнө

 

IJF буюу олон улсын жүдо бөхийн холбооноос олимпийн эрхийн оноо олгох Унгарын их дуулга тэмцээнийг энэ сарын 23-25-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар боллоо. 

Унгар улсын Будапешт хотноо хоёр хоногийн дараа эхлэх жүдо бөхийн их дуулга тэмцээн нь цар тахлын эрсдэлээс сэргийлэх үүднээс үзэгчгүй, маш өндөр хяналт дор зохион байгуулагдах ба манай сайт уламжлал ёсоор шууд дамжуулан үзүүлэх болно. Тус тэмцээнд дөрвөн тивийн 69 орны 459 жүдоч эрэгтэй 7, эмэгтэй 7 жинд өрсөлдөх юм.
Манай улсын хувьд гавьяат тамирчин М.Бундмаа, ОУХМ Б.Батгэрэл, Мохаммед Мансури /Саид Моллайгийн багш/ гэсэн гурван дасгалжуулагчтай, эмэгтэй 13, эрэгтэй 13, нийт 26 жүдоч барилдахаар мэдүүлгээ өгөөд байна.
Унгарын Гранд Сламд оролцох Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүн:
Эрэгтэйчүүд:

  • 60кг жинд Л.Өнөболд, Б.Цогтбаяр,
  • 66кг жинд Б.Эрхэмбаяр, Б.Нармандах,
  • 73кг жинд Л.Анхзаяа, Б.Эрдэнэбаяр,
  • 81кг жинд С.Моллай, Б.Мөррэнцэн,
  • 90кг жинд Г.Алтанбагана, Г.Пунцагцэрэн,
  • 100кг жинд Б.Гончигсүрэн, Б.Мөнхбаяр,
  • +100кг жинд О.Цэцэнцэнгэл

Эмэгтэйчүүд

  • 48кг жинд Г.Наранцэцэг, А.Нямхишиг,
  • 52кг жинд Б.Хорлоодой, Ц.Гал-Од,
  • 57кг жинд Б.Алтанцэцэг,
  • 63кг жинд Л.Дэлгэрмаа, О. Саруул,
  • 70кг жинд М.Даваасүрэн, Ц.Буянжаргал,
  • 78кг жинд О.Мөнхцэцэг, Б.Эрдэнэт-Од,
  • +78кг жинд Э.Гандиймаа, А.Адьяасүрэн нар эх орноо төлөөлөн оролцоно.

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Цэрннням

    Шимтэн үздэг ганц спортын төрөл... Монголын жудочид дэлхийд танигдсан... Та бүхэнд амжилт хүсье...

    1. MC

      Амжилт...

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0