Жүдо бөхийн "Бага Дэлхийн аварга" буюу "Осака-2018" их дуулга тэмцээн гурав хоногийн турш ширүүхэн өрсөлдөөн дунд явагдаж дууслаа.
Өнөөдөр манай хүнд жингийн эрчүүд үзэгчдийг шуугиулсан, бөхөд хайртай Монголчуудаа огшоосон сайхан барилдаануудыг үзүүллээ. Хэдий медаль авч чадаагүй ч эрэгтэйчүүдийн -100кг жинд барилдсан О.Хангал энэ өдрийн од нь байлаа. Жүдогийн гадны шинжээчид түүнийг "Монголын жүдо бөхийн ирээдүй" хэмээн тодорхойлж байна. Тэрээр энэ жил 20 настай бөгөөд түүнд идэвхитэй барилдах хоёр олимп агуу аварга Н.Түвшинбаяр /энэ жил 34 настай/ шиг барилдаж чадвал гурван ч олимпод оролцох боломж түүнд бүрэн байна.
Тэрээр эхний тойрогт IJF-ийн нэр дээр барилдаж буй Мисенга Пополетэй барилдан торгуулиар цэвэр ялсан. Хоёрдугаар тойрогт Эстони улсын жүдоч Минаскин Григоритэй барилдан цэвэр "савсан" билээ. Эстони улсын жүдочийн хувьд жиндээ 1469 оноотойгоор дэлхийн чансааны 30-д эрэмблэгдэж байгаа юм.
О.Хангал Эстони улсын жүдоч Минаскин Григориг хэрхэн цэвэр ялсан барилдааны бичлэг: