Японы мэргэжлийн сумо бөхийн намрын башё эхэллээ.
Их аварга Хакухо М.Даваажаргал өнгөрсөн сард хоёр өвдөгөндөө мэс засал хийлгэсэн, Какүрюү М.Ананд аварга бэртлээ бүрэн гүйцэд эдгээгүй шалтгааны улмаас энэ сарын башёг өнжиж байна.
Эхний өдрийн барилдаан тун сонирхолтой өрнөсөн ба дээд зиндаанд анх удаа дэвшин барилдаж буй Хошорюү С.Бямбасүрэн нутаг нэгт Ичиножо А.Ичинноровоор эхний даваагаа авлаа.
Тамаваши Б.Мөнх-Оргилын хувьд урамтай сайхан барилдаж Секивавке Дайейшог давлаа. Харин өнгөрөгч долоодугаар сарын түрүү бөх Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Озеки Такакейшод өвдөг шороодлоо.