MGL-1 FC 14 дүгээр холимог тулааны Аваргын бүсний төлөөх тулаан дэлхий дахинд хурдацтайгаар тархаж буй Ковид -19 цар тахлын улмаас үзэгчгүйгээр зохион байгуулагдахаар боллоо.
Маргааш буюу наймдугаар сарын 22-ны өдөр 18:00 цагаас зохион байгуулагдах MGL-1 FC 14 дүгээр холимог тулааны 66 кг жинд аваргын бүсний төлөөх оргил тулаанд Шандас ММА, Tungaa Теам тамирчин Б.Энх-Оргил болон эрдэнэт хот, "Зэв дожо" Х.Төрбаяр нар тулалдана.
Шандас ММА, Tungaa Теам тамирчин Б.Энх-Оргилын хувьд өнгөрсөн оны сүүлчээр “Монгол туургатны” холимог тулааны MGL-1 FIGHTING CHAMPIONSHIP 13 дугаар тулаанд ОХУ-ын Тува Улсын тамирчин, Кик боксын Дэлхийн аварга С.Солангыг ялснаар 2020 оны MGL-1FIGHTING CHAMPIONSHIP холимог тулааны 14 дүгээр тэмцээнд аваргын бүсний төлөө тулаан хийх эрхийг авсан юм.
Харин Эрдэнэт хот, "Зэв дожо" Х.Төрбаяр MGL-1 FC 13 дугаар тулаанд Ширэн бээлий клубын тамирчин Б.Даваажамцыг ялж 2020 оны MGL-1 FIGHTING CHAMPIONSHIP 14 дүгээр тулаанд аваргын төлөө тулалдах эрхээ авсан байна.