Мэргэжлийн снукер биллиардын ДАШТ-ий онцлох тоглолтуудын бичлэгийг цувралаар толилуулж байна.
Өчигдрийн байдлаар гурван дэлхийн аварга ээлжит учраануудаа буулган авч шөвгийн наймд шалгарлаа. Тэдгээр тоглолтуудын тойм болон мэдээллийг цувралаар хүргэж байна.
Дэлхийн гурван удаагийн аварга Марк Селби
Өнгөрсөн ДАШТ-ий хоёрдугаар тойрогт Гары Вилсонд 10:13 харьцаагаар хожигдон тэмцээнээ дуусгаж байсан бол энэ удаад шөвгийн наймд шалгарч чадлаа. Гэхдээ нэлээдгүй хүнд тоглолтын дараа ялагч боллоо. Энэ удаагийн өрсөлдөгч нь Тайландын Ноппон Саенгхам байлаа. Тэд энэ тэнцүүхэн өрсөлдөөнийг үзүүлж эцсийн мөчид 13:12 харьцаагаар Селби хожин цааш тоглох эрхээ авлаа.
Энэхүү тоглолтод Селби таван удаа 100-аас дээш оноо авсан гэдгийг онцлон дурдах хэрэгтэй. Хамгийн сүүлчийн өрөгт хамгийн их буюу 124 оноо авсан.
Ноппон Саенгхамын хувьд зөвхөн энэ удаагийн тоглолтод ч бус ерөөс энэ удаагийн ДАШТ-д тун сайн тоглосон болохыг онцлон дурьдах хэрэгтэй. Тэрээр эхний тойрогт 2005 оны дэлхийн аварга Шаун Мөрфиг илт илүүрхэн хожсон тоглолтыг манай сайт толилуулж байсан билээ. Тус тоглолтыг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу. Өчигдрийн тоглолтод ч Марк Селби аваргатай үнэхээр энэ тэнцүүхэн тоглолтыг үзүүлсэн. Энэ жил 28 настай Ноппон Саенгхамд боломж их байгааг тэрээр батлан харууллаа.