Японы мэргэжлийн сумо бөхийн долоодугаар сарын башёгийн 11 дэх өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.
10 өдрийн дараах байдлаар нэг ч унаагүйгээр башёг ганцаараа тэргүүлж байсан их аварга Хакухо М.Даваажаргал комүсүби Дайэшод өвдөг шороодлоо. Хоёр бөхийн хувьд 2017 оноос хойш найм дахь удаагаа таарч буй нь энэ бөгөөд зургаан удаад нь их аварга Дайешог давж байлаа.
Харин их аваргын ард есөн даваа, нэг унаатай явж байсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Точиношинг, озеки Асанояма Кагаякиг тус тус давснаар их аваргын хамт 10 даваа, нэг унаатай боллоо.
11 өдрийн дараах байдлаар таван зиндаанд барилдаж буй монгол бөхчүүдийн даваа, унааны дэлгэрэнгүй мэдээлэл.
Макүүчи зиндаа
Хакүхо М.Даваажаргал 10:1
Кирибаяама Б.Лхагвасүрэн 4:7
Тамаваши Б.Мөнх-Оргил 8:3
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 10:1
Жүрёо зиндаа
Чиёошома Г.Мөнхсайхан 3:8
Азүмарюү С.Тодбилэг 4:7
Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар 5:6
Ичиножо А.Ичинноров 7:4
Хошорюү С.Бямбасүрэн 7:4
Дайшохо Ч.Шижирбаяр 4:7
Миторюү Б.Төрболд 8:3
Макүшита зиндаа
Сакигакэ Я.Баттүшиг 3:3
Кёкүсотэн Э.Энхманлай 1:5
Санданмэ зиндаа
Ёүшояама Б.Анхбаяр 4:2
Саданохикари Д.Наранцогт 4:2
Дайтэнма Н.Чинзориг 2:3
Хокүтэнкай Г.Сүхбат 4:2
Дэванорюү Т.Тэмүүлэн 5:1
Жонокүчи зиндаа
Хокүсэйхо А.Даваанинж 6:0