Японы мэргэжлийн сумо бөхийн долоодугаар сарын башёгийн тав дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.
Өчигдрийн барилдаанд башёг унаагүйгээр тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байсан Тэрүнофужи Г.Ган-Эрдэнэ Такаяасүд өвдөг шороодлоо. Хоёр бөхийн хувийн хувьд 2014 оноос хойш 16 дахь удаагаа учраа тааран барилдсан ба Такаяасү ес дэх удаагаа давж буй нь энэ юм. Харин их аварга Хакухо М.Даваажаргал Оношогоор ээлжит даваагаа авлаа.