Японы мэргэжлийн сумо бөхийн долоодугаар сарын башёгийн гурав дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.
Өчигдрийн барилдаанд их аварга Хакухо М.Даваажаргал Эндог 13 дахь удаагаа, Тамаваши Б.Мөнх-Оргил Кайсейг 11 дэх удаагаа, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Чиомаруг хоёр дахь удаагаа тус тус давж ээлжит даваагаа авлаа. Тэд бүгд гурван өдрийн дараах байдлаар нэг ч унаагүйгээр башёг тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байна.