Холимог тулааны MGL1 холбооны аварга Б.Бүрэнзориг БНСУ-ын нийслэл Сөүл хотноо ээлжит тулаанаа хийх гэж байна.
Тодруулбал энэ сарын 25-ны өдөр тэрээр Double G холбооны тулаанд орох ба түүний өрсөлдөгч нь БНСУ-ын тулаанч Рае Юун байх юм. Рае Юуны хувьд нийт 14 тулаанд орж 11 ялсан шилдэг тулаанч юм. Харин Б.Бүрэнзоригийн хувьд 17 тулаанд орж 9 удаа ялаад байгаа юм.