Монголын шилдэг тулаанч М.Нандин-Эрдэнэ БНСУ-ын холимог тулааны RoadFC холбоонд дахин нэг ялалт байгууллаа.
Тэрээр өнгөрсөн сард БНСУ-ын тулаанч Ким Сэ Ёныг (6-4) хүнд цохилтоор буулган авахад ердөө 33 секундыг зарцуулсан байдаг. Харин Ким Сэ Ёны зүгээс "тулааны үеэр нүд рүү нь хуруу орсон" гэсэн шалтгаанаар дахин тулалдах хүсэлт тавьснаар өчигдөр дахин тулалдсан юм.
Өрсөлдөгч тамирчин шаггүй бэлдсэн байсан ч хоёрдугаар үед М.Нандин-Эрдэнийн хүнд цохилтуудыг "даасангүй" өвдөг сөхөрлөө.
Мөн түүнчлэн эл өдөр -70 кг жинд монголын шилдэг тулаанчдын нэг болох Н.Чингүнжав ROAD FC холбооны анхны тулаанаа БНСУ-ын тулаанч Пак Си Вонтой хийж тун сайн тулалдсан ч боолтод орж ялагдал хүлээлээ.