Чөлөөт бөхийн 2020 оны насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 18-23-ны өдрүүдэд Энэтхэг улсын нийслэл Шинэ Делид хотноо зохион байгуулагдана.
Эрэгтэйчүүдийн 33, эмэгтэйчүүдийн 23 дахь удаагийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо. Энэ удаагийн Азийн аваргад манай улс чөлөөт бөхийн төрөлд эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа, сонгомол бөхийн төрөлд нэг тамирчин хүч үзнэ. 2020 оны Монгол улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медальт долоо, мөнгөн медальт 10, хүрэл медальт гурван бөх Энэтхэгийн дэвжээнд зодоглох бөгөөд манай бүрэлдэхүүний тал нь тивийн шилдгүүдтэй анх удаа нүүр тулах юм. Дасгалжуулагчаар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Б.Батзориг, эмчээр Б.Ганзолбоо, шүүгчээр олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Ю.Батсайхан нар ажиллана.
Монголын эрэгтэй бөхчүүд 1989 онд Японы Оараид, бүсгүйчүүд 2000 онд БНСУ-ын нийслэл Сөүлд болсон тивийн аваргад анх оролцсоноос хойш 23 алт, 63 мөнгө, 89 хүрэл, нийт 175 медаль хүртээд байна.
АЗИЙН АВАРГАД ЗОДОГЛОХ БҮРЭЛДЭХҮҮН:
Эрэгтэйчүүд
57 кг: Батжаргалын Төгс
61 кг: Намсрайн Ганбаяр
65 кг: Баттулгын Нямдорж
70 кг: Энхтуяагийн Тэмүүлэн
74 кг: Занданбудын Сумъяабазар
79 кг: Дамжингийн Батзул
86 кг: Ганбаатарын Ганхуяг
92 кг: Мөнхбаатарын Цогтгэрэл
97 кг: Баасанцогтын Өлзийсайхан
125 кг: Доржхандын Хүдэрбулга
Эмэгтэйчүүд
50 кг: Бямбасүрэнгийн Мөнхнар
53 кг: Ганбаатарын Отгонжаргал
55 кг: Мөнхболдын Дөлгөөн
57 кг: Эрхэмбаярын Даваачимэг
59 кг: Алтанцэцэгийн Батцэцэг
62 кг: Пүрвээгийн Номин-Эрдэнэ
65 кг: Зоригтын Болортунгалаг
68 кг: Энхсайханы Дэлгэрмаа
72 кг: Энхбаярын Цэвэгмид
76 кг: Ганбатын Ариунжаргал
Сонгомол бөхийн 60 кг: Мөнх-Эрдэнийн Даваабанди нар зодоглох талаар Монголын Чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.
Namuuntsetseg ni haichchihaw???
Арай ч 1989 анх удаа чөлөөт бөхийн "Ази тивийн аварга" шалгаруулах тэмцээнд оролцож эхлээгүй юм шүү. Мэдээ мэдээлэл үнэн байх ёстой, үндэслэлтэй байх ёстой. 1973 онд Монгол улсад зохиогдсон АТАШТ-нд 10 жинд 10-уулаа Монголчууд түрүүлж байжээ.