Спортын домгууд булангийнхаа энэ удаагийн дугаараар эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн олимпийн дөрөв, дэлхийн 10 удаагийн аварга Каори Ичо аваргыг танилцуулж байна.
Өмнөх дугаарт:
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хамгийн олон удаа түрүүлсэн Японы алдар Саори Ёшиадгийн тухай нийтлэлийг ЭНД дарж үзнэ үү.
Монголын чөлөөт бөхийн түүхэн дэх анхны эмэгтэй олимп, дэлхийн медальтан МУГТ С.Батцэцэгийн тухай нийтлэлийг ЭНД дарж үзнэ үү.
2017 оны дэлхийн аварга, Ази тивийн 2018 оны алт, 2014 оны мөнгө, Иван Ярыганы нэрэмжит Алтан гранпри тэмцээний гурван удаагийн аварга МУГТ П.Орхоны барилдаануудын бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.
МУГТ С.Цэрэнчимэд 2014 онд дэлхийн аварга болсон бүх барилдаануудын бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.
Хөдөлмөрийн баатар, МУГТ С.Батцэцэг аваргын 2010 оны ДАШТ-д барилдсан барилдаануудын бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.
Ганцаарчилсан спортын төрлөөр анхны дөрвөн олимп дараалан аварга болсон анхны эмэгтэй тамирчин бол Японы домогт бөх Каори Ичо юм. Тэрээр 2003 оноос 2016 оны хооронд 13 жилийн турш огт ялагдаагүй гайхам үзүүлэлтийн эзэн билээ. Түүний ялагдалгүй цувралыг зогсоосон бөх бол 2017 оны дэлхийн аварга, Ази тивийн 2018 оны алт, 2014 оны мөнгө, Иван Ярыганы нэрэмжит Алтан гранпри тэмцээний гурван удаагийн аварга МУГТ П.Орхон. Тухайн барилдааныг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.
Каори Ичогийн эгч Чихаро Ичо мөн чөлөөт бөхийн тамирчин ба 2004, 2008 оны олимпийн хошой мөнгө, 2003, 2006, 2007 оны дэлхийн гурван удаагийн аварга болсон юм.