Хөлбөмбөгчдөөс вирус илэрсэн тул Бундеслиг эхлэхээргүй боллоо
Хөлбөмбөгчдөөс вирус илэрсэн тул Бундеслиг эхлэхээргүй боллоо

Сурталчилгаа
Хөлбөмбөгчдөөс вирус илэрсэн тул Бундеслиг эхлэхээргүй боллоо

 

Дэлхийн нийтийг хамраад буй Ковид-19 вирусийн тархалт харьцангуй намжиж буйтай холбогдуулан хөлбөмбөгийн зарим клубууд бэлтгэлээ эхлүүлж, томоохон лигүүд эхлэх тов эхнээсээ гарч эхлээд байна. Хөлбөмбөгийн ертөнцөд өрнөж буй үйл явдлуудыг тоймловол:

ПСЖ клуб гурван жил дараалан аварга баг боллоо

Франц улсын засгийн газрын зүгээс энэ оны есдүгээр сар хүртэл бүх төрлийн спортын арга хэмжээг хориглосноос Францын "Лиг 1" албан ёсоор өндөрлөхөөс өөр аргагүй байдалд хүрсэн юм. Тус улсын хөлбөмбөгийн холбоо хөл хорио тогтоогдохоос өмнө лигээ тэргүүлж байсан ПСЖ багийг аваргаар тодруулах шийдвэр гаргажээ. Ингэснээр Амиенс, Тулуза багууд доод лиг рүү унахаар болсон бол "Лиг 2"-оос Лориент, Ленс багууд дээшээ дэвших болсон байна. Түүхэнд өмнө нь байгаагүй энэхүү шийдвэр нь ихээхэн маргаан дагуулж байна. 

Премьер лиг эхлэх бол маш шахуу хугацаанд явагдаж дуусна

Английн хөлбөмбөгийн багууд цахимаар хуралдан Премьер лигийн энэ улирлыг ямар нэг байдлаар үргэлжлүүлэх шийдвэрт хүрсэн байна. Харин лигийн зохион байгуулагчдын зүгээс нэгэн сонирхолтой хувилбарыг дэвшүүлсэн ба улирлын үлдсэн тоглолтуудыг цэнгэлдэх хооронд аялахаас илүүтэйгээр дундын талбайд тоглох саналыг дэвшүүлжээ. 

Сери-А лиг үргэлжилнэ

Италийн засгийн газар өнөөдрөөс (тавдугаар сарын 4-ний өдөр) эхлэн зарим мужийн клубт бэлтгэл хийх зөвшөөрөл олгосон байна. Энэхүү шийдвэр нь зөвхөн хөлбөмбөгийн клубуудэд хамааралтай бус иргэдийг спортоор хичээллэж дархлаагаа дэмжихийг уриалсан шийдвэр байлаа. Харин бэлтгэлээ эхлүүлэх хүсэлт өгөөд буй бусад мужуудын багуудыг энэ сарын 17-ны өдрөөс бэлтгэлээ эхлүүлж болох талаар шийдвэр гаргасан байна. 

Кёлн багийн гурван тоглогчоос вирусийн халдвар илэрлээ

Бундеслигийн Кёлн клубын гурван тоглогчоос коронавирусийн халдвар илэрсэн тул энэ сарын 9-ны өдөр эхлүүлэхээр тогтоод байсан Бундеслиг хэзээ эхлэх нь дахин тодорхойгүй байдалд орлоо. Одоогоор тус гурван тоглогчийн нэрсийг нууцалж байна.  


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0