Мэргэжлийн боксын WBC холбооны 57,2 кг-ийн жингийн аваргын бүсний төлөө МУГТ Н.Төгсцогт дэлхийн аварга Гари Расселийн эсрэг тулааныг шууд дамжуулан үзүүлж байна.
Гари Расселийн хувьд каррерийнхээ турш 31 тулаанд орж ердөө нэг л удаа ялагдал хүлээсэн шилдэг тулаанч юм. Харин Н.Төгсцогт аваргын хувьд сонирхогчдын боксоор олимп, дэлхийгээс мөнгөн медаль хүртэж мэргэжлийн рингэнд Гари Расселаас харьцангуй хожуу буюу 2015 оноос эхлэн тулалдаж эхэлсэн ба 11 тулаанд орж 11 ялалт байгуулаад байгаа юм.