Корона вирусийн тархалтын улмаас хөл хорио тогтоогдон дэлхий даяар бүх төрлийн спортын уралдаан тэмцээн зохион байгуулагдахгүй байгаа билээ.
Тэгвэл Евродын таеквондогийн холбоо Испанийн алдарт Daedo брендтэй хамтран анх удаа пүмсэ буюу тоот дасгалын онлайн тэмцээнийг зохион байгуулахаар боллоо. Тус тэмцээн нь "Daedo Open европын пүмсэний аварга шалгаруулах тэмцээн" нэртэйгээр зохион байгуулагдах хэдий ч нээлттэй тэмцээн тул дэлхийн аль ч улсаас тамирчид бичлэгээ ирүүлэн оролцох боломжтой.
Ирэх сарын 4-10-ны өдрүүдэд Youtube видео суваг дээр тулгуурлан тус тэмцээнийг зохион байгуулах ба манай сайт шууд дамжуулан үзүүлэх болно.
Тэмцээний хуваарь:
- Тавдугаар сарын 4-ний өдөр: Бага нас (өнгийн бүс)
- Тавдугаар сарын 5-ны өдөр: Бага нас (улаан, хар бүс)
- Тавдугаар сарын 6-ны өдөр: Өсвөр нас (өнгийн болон хар бүс)
- Тавдугаар сарын 7-ны өдөр: Залуучууд
- Тавдугаар сарын 8-ны өдөр: 30-аас доош насныхан
- Тавдугаар сарын 9-ны өдөр: 40 болон 50-аас доош насныхан
- Тавдугаар сарын 10-ны өдөр: 60 болон 65-аас доош насныхан, 65-аас дээш насныхан
Тэмцээнд медаль хүртсэн тамирчдын медалийг гэрийнх нь хаягаар илгээх ба нийгмийн сүлжээнд хамгийн их Like авсан болон Share хийгдсэн бичлэгийг тус бүр 250 еврогийн мөнгөн шагнал олгох юм байна.
Goy ymaa amjilt husiy
Yostoi goy ymaa buh taykwondo ogoor hicheelledeg mongol bas gadaad humuustee amjilt husiy oshoo oloh mydal avaarai gej husiy ma nartaa bi ooroo hicheelledeg uich na nar uneheer mundag shuu bas amjilt husiy