Олимпийн аваргууд: Испанийн шилдэг тулаанч Ж.Гонзалез

Сурталчилгаа
Олимпийн аваргууд: Испанийн шилдэг тулаанч Ж.Гонзалез

 

Олимпийн төрөлт таеквондогийн аваргуудыг цувралаар танилцуулж байна.

 

2000 оноос олимпийн наадмын үндсэн төрөл болсноос нь хойш өнөөдрийг хүртэл таеквондогийн төрлөөр олимпийн наадмаас хамгийн олон медаль хүртсэн тамирчин болох АНУ-ын шилдэг тулаанч Стевен Лопез болон тэдний ах дүүсийн амжилтыг танилцуулсан билээ. Уг нийтлэлийг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу. 

Олимпийн наадмын хошой алт, хүрэл медальт Ираны домогт тамирчин Хади Саейгийн тухай нийтлэлийг ЭНД дарж үзнэ үү. 

Олимпийн алт, хүрэл, ДАШТ-ний хошой алт, хүрэл, Европын таван удаагийн аварга Туркын домогт тамирчин Сервет Тазегулын тухай нийтлэлийг ЭНД дарж үзнэ үү. 

Өнөөдөр таеквондогийн спорт сонирхогчдодоо зориулан Олимпийн алт, хүрэл, Дэлхийн хошой, Европын хошой аварга Испанийн Ж.Гонзалезийг танилцуулж байна. 

Ж.Гонзалезийг монголын таеквондо сонирхогчид Рио-2016 олимпийн наадамд П.Тэмүүжинтэй тулалдаж байснаар нь андахгүй мэднэ. Тэрээр Испани улсаас олимпийн наадамд Таеквондогийн төрлөөр хүртсэн цорын ганц алтан медалийн эзэн юм. 

Ж.Гонзалез 2009 онд дэлхийн аваргад түрүүлж -58 кг жинд хүч түрэн орж ирж байлаа. Улмаар жил дараалан томоохон тэмцээнүүдэд түрүүлсээр Лондон-2012 онд жиндээ дэлхийн чансааг тэргүүлэн тулалдаж байсан байна. Тус олимпийн финалын тоглолтод БНСУ-ын алдарт И Де Хунтэй (олимпийн мөнгө, хүрэл, дэлхийн гурван удаагийн аварга) тулалдсан тулаан үзэгчдийн цөсийг хөөргөсөн тулаан болж байлаа. 

Рио-2016 олимпийн наадамд бусад өрсөлдөгчдийнхөө хамт жин өгсөн -68 кг жинд тулалдсан ба чансаагаараа №6-д эрэмбэлэгдэж байлаа. Тэрээр манай П.Тэмүүжинтэй тулалдаж 7:4 харьцаагаар хожиж байсныг санаж байгаа биз ээ. Улмаар тус жингийн аварга Иорданы Ахмад Абугаушт ялагдан дагах тулаанд Венесуэлийн тулаанчийг ялж хүрэл медаль хүртсэн байдаг. Өдгөө 31 настай Ж.Гонзалез тулалдсан хэвээр байгаа юм. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0