Жүдо бөхийн төрлөөр олимпийн наадамд медаль хүртсэн домогт бөхчүүдээ цувралаар танилцуулж байна.
Монголын жүдочид зуны олимпийн наадмаас нэг алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль буюу нийт найман медаль хүртээд байна.
Монголын жүдочдоос хамгийн анхны олимпийн медалийг хүртсэн Ардын багш, МУГТ Ц.Дамдин, МУГТ Р.Даваадалай нарын тухай нийтлэлийг ЭНД дарж үзнэ үү.
Атлантагийн олимпоос Монголын цорын ганц медалийг хүртсэн Д.Нармандахын барилдааны бичлэг болон нийтлэлийг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.
2004 оны Афины олимпийн наадмаас мөн л монголын цорын ганц медалийг хүртсэн МУГТ Х.Цагаанбаатарын медалийн төлөөх барилдааныг ЭНД дарж үзнэ үү.
2008 оны Бээжингийн олимпийн наадамд Монгол улс түүхэндээ анх удаа олимпийн аваргуудаа өлгийдөн авсан билээ. Тус олимпод Хөдөлмөрийн баатар, МУГТ Н.Түвшинбаяр аваргын барилдсан бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.
Лондон-2012 олимпийн наадамд Монгол улсаас жүдо бөхийн төрлөөр хоёр медаль хүртсэн ба хөдөлмөрийн баатар, МУГТ Н.Түвшинбаяр аварга мөнгөн медаль, МУГТ С.Ням-Очир хүрэл медаль хүртсэн юм. Өнөөдөр жүдо бөх сонирхогчдодоо зориулан МУГТ С.Ням-Очирын медалийн төлөөх барилдааны бичлэгийг толилуулж байна.
Тэрээр эхний тойрогт гоц мөргөж улмаар хоёрдугаар тойрогт Германы К.Волкыг, шөвгийн 16-д 2009 оны Европын аварга Володимир Сорокаг ялж хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй болсон. Харин хэсгийн аваргын төлөө 2009 оны ДАШТ-ний хүрэл медальт ОХУ-ын Мансур Исаевт ялагдан дагах барилдаан хийхээр боллоо. М.Исаевын хувьд тус олимпод дэлхийн гурван удаагийн аварга Рики Накаяа аваргыг давж түрүүлсэн юм.
Дагах барилдаанд Пан-Америкийн наадмын хүрэл медальт Америкийн Ник Делпополог ялж хүрэл медалийн төлөө дэлхийн аваргын хошой мөнгөн медальт Голландын Декс Элмонтыг ялж олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн түүхтэй.