С.Тазегул: Жинхэнэ аварга бол унаж, босож чаддаг байх ёстой

Сурталчилгаа
С.Тазегул: Жинхэнэ аварга бол унаж, босож чаддаг байх ёстой

 

Олимпийн төрөлт таеквондогийн аваргуудыг цувралаар танилцуулж байна.

 

2000 оноос олимпийн наадмын үндсэн төрөл болсноос нь хойш өнөөдрийг хүртэл таеквондогийн төрлөөр олимпийн наадмаас хамгийн олон медаль хүртсэн тамирчин болох АНУ-ын шилдэг тулаанч Стевен Лопез болон тэдний ах дүүсийн амжилтыг танилцуулсан билээ. Уг нийтлэлийг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу. 

Олимпийн наадмын хошой алт, хүрэл медальт Ираны домогт тамирчин Хади Саейгийн тухай нийтлэлийг ЭНД дарж үзнэ үү. 

Өнөөдөр таеквондо сонирхогчдодоо зориулан Олимпийн алт, хүрэл, ДАШТ-ний хошой алт, хүрэл, Европын таван удаагийн аварга Туркын домогт тамирчин Сервет Тазегулыг танилцуулахаар бэлтгэлээ. 

С.Тазегул нь Германд төрсөн Азербайжан гаралтай Туркийн иргэншилтэй таеквондогийн шилдэг тулаанч юм. Түүний оргил амжилт 2008 оноос эхлэлтэй ба Бээжингйи олимпод хүрэл медаль хүртэж улмаар мөн ондоо Европ тивийн аварга болж байлаа. 

Түүнийг таеквондогийн ертөнцөд "үчимбэр" хэмээн хочлон дууддаг ч энэ нь хоч бус түүний тулааны хурд, тэсрэлттэй техник, айдасгүй үгүй тулалддаг чанарыг нь үнэлсэн үнэлгээ гэлтэй.  

2012 онд тэрээр Лондонгийн олимпийн аварга болсны дараа Турк улсын Мерсин хотноо С.Тазегулын нэрэмжит спортын ордон барьсан түүхтэй. Тэрээр олимпийн дараа хөл болон гарны хугарал, булчингийн гэмтэл зэрэг маш хүнд бэртлүүдийн дараа арга буюу таеквондогоос хөндийрсөн ч "Жинхэнэ аваргууд доош унаж, дахин босож чаддаг. Би жинхэнэ аварга гэдгээ дахин харуулмаар байна" хэмээн мэдэгдэн 2015 оны ДАШТ-д зодоглосон түүхтэй. Челябинск-т болсон тус ДАШТ-ний алтан медалийн төлөөх тулааны өдөр түүний ээжийнх нь төрсөн өдөр нь байжээ. С.Тазегул "Би ээждээ алтан медалиар бэлэг баримаар байна" хэмээн хэлсэндээ хүрч дэлхийн хошой аварга болж байжээ. 

С.Тазегул бол хуучны тулааны хэв маяг бүхий таеквондогийн сүүлчийн тулаанч гэхэд хилсдэхгүй ба хувьсан өөрчлөгдөж буй таеквондогийн тулааны шинэ техник, хэмнэлд тэрээр шүүмжлэлтэй ханддаг ба "Миний дуртай таеквондо бол энэ биш" хэмээн мэдэгдэж байсан удаатай. Тэрээр хамгийн сүүлд буюу 2016 онд Европын тивд тав дахь удаагаа түрүүлснээс хойш дахин төдийлөн тулалдаагүй юм. 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0